Дэвид Төрнбүлл
Гүйцэтгэх Захирал

Захирлын мэндчилгээ

Трансвест Монголиа компанийн цахим хуудсанд тавтай морилно уу!

Манай компани анх 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өргөжин тэлж, хэд хэдэн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд бид тоног төхөөрөмж нийлүүлэлт, бүтээгдэхүүн хангамжийн стандартыг ямагт дээшлүүлэн, хэрэглэгчиддээ дээд зэргийн үйлчилгээг хүргэн ажиллахыг зорилтоо болгосоор ирсэн билээ. 

Нэн түрүүнд, бид хэрэглэгчдийнхээ яг юу хүсч шаардаж байгааг бүрэн дүүрэн ойлгож авахыг хичээдэг бөгөөд ингэсний үр дүнд зөвхөн тухайн хэрэглэгчид тохирсон цогц шийдлийг санал болгох боломжийг бүрдүүлдэг. Үүн дээр нэмээд төгс гүйцэтгэл болон харилцагч нэг бүрийг бизнесийн түншийн хэмжээнд хөгжүүлэх зэрэгт чухал ач холбогдол өгөн ажилладаг.

Трансвест Монголиа компани  ажилтнуудынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Хувь хүний хөгжлийг дэмжих дээр онцгойлон анхаардаг бөгөөд энэ нь эргээд бидний болон хэрэглэгч та бүхний эцсийн зорилго болох хамгийн бага өртөгөөр хамгийн дээд бүтээмжийг цогцлооход алхам алхамаар ойртуулдагт оршино. 

Хүндэтгэсэн,         

Бидний тухай

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм.

Трансвест Монголиа ХХК- ын Засвар Үйлчилгээний хэлтэс нь гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийнхүний нөөц болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан болно.

Комацу брэндийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж
Мэргэжлийн засвар үйлчилгээ
Баталгаат сэлбэг хэрэгсэл, нэмэлт тоноглолууд

Эрхэм зорилго

Бид хэрэглэгчдийнхээ өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт сайжруулан ажиллана. Бид дэлхийд тэргүүлэх бизнесийн түншүүд болон өөрсдийн өндөр ур чадварт ажилчин албан хаагчдын нэгдэлд түшиглэн салбартаа манлайлах ханган нийлүүлэгч компани байна. 

Алсын хараа

Хэрэглэгчиддээ тоног төхөөрөмж нийлүүлэлт болон холбогдох шилдэг шийдлүүдийг санал болгогч тэргүүний компани байна.

Түүхэн замнал

09 сар:

Трансвест Монголиа ХХК байгуулагдав

06 сар:

Комацу-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхээ авав

10 сар:

Оюу Толгойн ил уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарсан

11 сар:

BlackCat Blades болон FSI брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авсан

06 сар:

Оюу Толгойн ил уурхайн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хугацаанаас нь 6 долоо хоногийн өмнө дуусгаж хүлээлгэн өгөв

06 сар:

Оюу Толгой ХХК –тай 5 жилийн засвар үйлчилгээний гэрээ байгуулав

07 сар:

АНУ-ын HENSLEY Ind. компанийн онцгой эрхт дистрибьютер болов

08 сар:

Агуулах болон Засвар Үйлчилгээний Төв албан ёсоор нээгдэв

04 сар:

Канадын JETCO гэрлийн компанийн дистрибьютер болов

09 сар:

Оюу Толгой ХХК-ийн Шилдэг Ханган Нийлүүлэгч компаниар шалгарав

10 сар:

Индонейзийн PATRIA компанитай дистрибьютерийн гэрээ байгуулав

11 сар:

SCANIA компанийн Монгол дахь дистрибьютер болов

05 сар:

Шилдэг 100 ААНБ –аар шалгарав

04 сар:

Шилдэг 100 ААНБ –аар шалгарав

2009
2010
2011
2011
2012
2012
2012
2012
2013
2013
2013
2014
2015
2016