Баталгаат сэлбэг

Трансвест Mонголиа ХХК нь Комацугийн албан ёсны дистрибьютер бөгөөд Комацугийн барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Энэхүү онцгой эрхт борлуулагчийн гэрээ нь Трансвест компанид Комацугийн бүх тоног төхөөрөмжийн худалдаа, сэлбэг нийлүүлэлт болон худалдааны дараах ханган нийлүүлэлтийн эрхийг бүрэн олгодог.

Хүч дамжуулах эд анги, гидрийн системүүд, гэрэлтүүлэг, операторын орчин, шасси, цахилгааны системүүд, хөргөлтийн системүүд болон бусад  Комацугийн сэлбэгүүдийг үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна.

Комацу явах эд анги

Гинжит явах ангитай тоног төхөөрөмжийн нэг мото цагт оногдох ашиглалтын дундаж зардлын дийлэнх хэсгийг явах эд ангийн засварын зардал эзэлдэг.

Трансвест таны төхөөрөмжийн явах ангийг тасралтгүй ажиллагаа, өндөр гүйцэтгэлийг хангахад туслах бодит туршлага дээр тулгуурласан шийдлүүдийг санал болгодог.

Комацугийн дахин cэргээн засварлагдсан эд анги

Их засвар хийгдэх шаардлагатай болсон үед Комацугийн сэргээн засварласан эд анги нь сул зогсолтыг бууруулах шалгарсан шийдэл болдог. Бүрэн угсарсан хөдөлгүүрээс эхлээд хурдны хайрцаг, хүч дамжуулах эд анги, гидро трансформатор, түлшний насос зэрэг өндөр нарийвчлалтай дахин сэргээгдсэн эд ангиуд нь шинэ эд ангийн адил гүйцэтгэл, баталгаат хугацааг санал болгодог бөгөөд их хэмжээний зардал хэмнэдэг давуу талтай.

Комацугийн Оригинал Тос ба Хөргөлтийн Шингэнүүд

Комацугийн Оригинал Тос ба Хөргөлтийн Шингэнүүд нь Комацугийн Уулын болон Барилгын Тоног Төхөөрөмжүүдийг хамгийн өндөр гүйцэтгэл ба хамгаалалттай байх зориулалтаар хийгдсэн. Манай тоснууд хамгийн сайн чанар бүхий нэмэлттэйгээр тусгайлан боловсруулагдсан ба таны техникийг хамгийн сайн тос, тосолгоогоор хангаж чадна. Комацу Супер Хөргөлтийн Шингэн нь техникийг тань жилийн турш ямар ч үед хамгаалах тусгай нэмэлттэй байдаг ба энэхүү сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг  бусад үйлдвэрлэгчдийн техникүүдэд ч хэрэглэх боломжтой.

“All Makes” явах эд анги

Дээд зэргийн чанар ба гүйцэтгэл 

CAT / Komatsu / Hitachi / Liebherr / Hyundai / Doosan

Комацу брэнд нь ихэнх үйлдвэрийн явах эд анги болон  сэлбэгийг нийлүүлэх бүрэн боломжтой бөгөөд холбогдох засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

  • Явах эд анги болон холбогдох сэлбэгийг хамгийн ойр байрлах Комацугийн агуулах дээр байршуулах боломжтой
  • Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютерийн хувьд Трансвест Монголиа компани хэрэглэгчдийнхээ  техник тоног төхөөрөмжийн явах эд ангийг Комацугийн Гинжний Ашиглалтын горимын дагуу тогтмол хэмжилт хийснээр холбогдох сэлбэг болон засварын зардлыг багасгаж өгдөг
  • Манай засвар үйлчилгээний төвийн Трак Пресс буюу гинж задалж, угсардаг машины тусламжтайгаар таны тоног төхөөрөмжийн явах эд ангийн зөвхөн шаардлагатай хэсгийг зардал багатайгаар, түргэн хугацаанд сольж засварлах бүрэн боломжтой
  • Комацугийн “All Makes” явах эд ангиуд нь Комацугийн OEM буюу Оригинал Тоног Төхөөрөмжийн Үйлдвэрлэлийн явах эд анги болон сэлбэгүүдтэй адил баталгаат засварын хугацаатай байдаг   
Сэлбэг хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9990-9716, 9990-9542 дугаарт холбогдон авна уу.