Дэвшилтэт технологи

50 гаруй жилийн түүхтэй дизайн болон инновацийн шийдэл

Комацу брэнд нь технологийн шинэчлэл, инноваци тал дээр салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан дэвшилтэт шийдлүүдийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн билээ. Комацугийн ‘Нэг газраа бүү зогс’ филисофи нь тэдний инженер дизайны мэргэжилтнүүд үргэлж шинийг эрэлхийлж,  гаргасан бүтээгдэхүүнийхээ гүйцэтгэлийг улам сайжруулах хүсэл эрмэлзэлийн үндэс суурь нь болдог. Инноваци бүрийн цаана эцсийн хэрэглэгчид өгөх үр ашиг, тэдний ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилго оршиж байдаг. Комацугийн салбартаа тэргүүлэх технологийн зарим шийдлүүдтэй танилцана уу.

Hybrid буюу хосолсон хөдөлгүүрт эксватор

Барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн тэргүүлэх үйлдвэрийн хувьд Комацу брэнд дэлхий нийтийн байгаль орчны асуудалын чухалчлан үзэж өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан хувь нэмрээ оруулахыг зорилгоо болгон ажилладаг.

Комацу үйлдвэрийн Япон инжинерүүдийн 2008 онд зохион бүтээсэн HB205-1 моделийн одоогийн загвар болох HB215LC-1 экскаватор тухайн зэрэглэлийн ердийн экскаватортай харьцуулахад түлш зарцуулалтыг дундажаар 25-30% багасгадаг бөгөөд энэ нь агаарт ялгарах нүүрстөрөгч хийн хэмжээг мөн адил хувиар багасгадагаараа онцлог билээ. Тиймд, энэхүү экскаватор нь ажлын бүтээмжид нөлөөлөхгүйгээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилготойгоор бүтээгдсэн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж юм.

Ухаалаг удирдлагатай машин /Intelligent Machine Control/

Машины ухаалаг удирдлагын систем гэж юу вэ?

Комацу машины ачааллын ба гулгалтын удирдлага хосолсон Ухаалаг Удирдлагын систем нь тэгш бус гадаргууг түрэх үед гинж гулгах, хутганд ачааллыг нэмэгдүүлэх зэрэгт хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд ажлын бүтээмжийн нэмэгдүүлдэх, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлдэг.

Операторын ур чадвараас үл хамааран ажлын явц зураг төслийн дагуу гүйцэтгэгдэнэ. Цаашлаад  явах ангийн гулгалтыг багасгаад зогсохгүй тухайн эд ангийн бүтэц гадаргуугийн гэмтэл, элэгдэлийг багасгаснаар тухайн машины засварын нийт өртөг буурдагт энэ технологийн гол давуу тал оршино.

Ухаалаг удирдлагын системийн давуу талууд:

  • Машины хусах болон тэгшлэх үйлдэлийг хянана
  • Хөрс хусах ажлыг төгс гүйцэтгэнэ
  • Машины бүтээмж нэмэгдэнэ
  • Хусалт хоорондын хугацааг багасгана
  • Машины ашиглалтын зардал багасна
  • Ашигтай түрэлтийн хэмжээ нэмэгдэнэ
  • Түлшний зарцуулалтыг багасгана
  • Операторын гүйцэтгэл сайжирна

KOMTRAX - Алсын хяналтын систем

KOMTRAX систем нь Комацугийн тоног төхөөрөмжид суурьлагддаг хиймэл дагуулын хяналтын  систем юм. KOMTRAX танд дараах мэдээллийг хүргэнэ:

Тоног төхөөрөмжийн менежмент – Нийт техникийн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх

Тоног төхөөрөмжийн байршил – Машины байршилыг байнга хянах

Ажлын хяналт – Тоног төхөөрөмжийн яг ямар ажил хийж байгааг мониторг хийх

Аюулгүй байдал – Машин тоног төхөөрөмжийн аюулгүй байдалыг хянах, хангах

Машины ашиглалт  – Тоног төхөөрөмжид шаардлагатай засвар үйлчилгээний мэдээлэл авах 

 

KOMTRAX систем таны Комацу тоног төхөөрөмжийн талаарх олон талт мэдээллийг өөрийн компьютер болон ухаалаг гар утас дээрээ хянах боломжийг олгодог.  Энэ мэдээлэл нь хиймэл дагуулын тусламжтайгаар татагдаж танд машины ажилын явцын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэдэгээрээ онцлог юм. KOMTRAX системийг дараах чухал үзүүлэлтүүдийг гаргахад түлхүү ашигладаг:

  • Ажлын горимын үзүүлэлт
  • Шатахуун зарцуулалт
  • Сар тутмын ачилтын хураангуй
  • Засвар үйлчилгээний анхааруулга
  • Өдөр тутмын тайлан
  • Сарын ажлын хураангуй

 

Өнөөдрийн түргэн өөрчлөгдөж буй бизнесийн орчинд техникийн статус болон байршилын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байх нь хэрэглэгч бүрийн хувьд чухал билээ. KOMTRAX систем танд өөрийн тоног төхөөрөмжийг хянах, үр ашгийг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээг цаг тухайд нь хангах боломжуудыг олгосноор машины хөрөнгө оруулалтын өгөөжийг  нэмэгдүүлэх болно.

 

Өөрийн удирдлагатай /автономит/ тээвэрлэлтийн систем

Комацугийн автономит буюу операторгүй тээвэрлэлийн технологи нь салбартаа анхдагч бөгөөд уурхайн иж бүрэн паркийн удирдлагын систем юм. Өөрөө буулгагч ачааны машин тээврийн хэрэгслийн хянагчаар тоноглогдсон байх бөгөөд өндөр нарийвчлалтай ‘Global Positioning System’ (GPS) болон замын саад илрүүлэх утасгүй сүлжээний системүүдийн хамтарсан технологи дээр суурилан тухайн техникүүд операторгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлдэг.  Төв хяналтын компьютераас тухайн системд тоноглогдсон автосмосвал руу зорилтот ачааны байрлал болон хурдны мэдээллийг илгээх бөгөөд үүний дагуу өөрөө буулгагч машин автоматаар GPS-суурилуулсан гидр экскаватор, эсвэл дугуйт ачигчийн байр суурийг тооцоолон  очиж ачаагаа авдаг. Хяналтын компьютер нь ачаа буулгах газарын  талаар тодорхой мэдээлэл илгээдэг.