Засвар Үйлчилгээ

Трансвест Монголиа ХХК нь мэргэжлийн өндөр түвшний техник засварын мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар хэрэглэгчдийнхээ  ажлын бүтээмжийг сайжруулах бодит шийдлүүдийг санал болгодог. Манай засвар үйлчилгээний баг нь үйлдвэрийн болон практик дадлагаар мэргэшсэн, гадаад дотоодын нийт 60 гаруй техникийн арвин туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд засвар үйлчилгээний бүрэн тоноглогдсон тоног төхөөрөмж, байгууламжаараа дамжуулан харилцагчиддаа  чанарын баталгаат, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

Трансвестийн засвар үйлчилгээний хэсэг нь сайт дахь мониторинг болон засварын иж бүрэн, бие даасан үйлчилгээг үзүүлнэ. Манай хөдөлгөөнт нэгжүүд таны техникийн сул зогсолтыг багасгаж, ашиглалтыг нэмэгдүүлэх засвар үйлчилгээ, засварын төлөвлөлт ба хяналтыг хийж гүйцэтгэнэ.

Механик

Трансвест хэрэглэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагын дагуу олон янзын механикийн засвар үйлчилгээг үзүүлдэг.

Өөрөө буулгагч, цахилгаан шовел, дозер, дугуйт дозер, экскаватор болон бүтээлийн техникүүдийн бүх төрлийн засварын үйлчилгээг УБ хотод болон тухайн уурхайн ажлын талбар дээр очиж хийж гүйцэтгэх боломжтой.

Гагнуур

Трансвест Монголиа компани нь гагнуурын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх гагнуурын цех болон 40 фут контейнерт суурилуулсан бүрэн тоноглогдсон явуулын гагнуурын иж бүрэн тоног төхөөрөмжтэй бөгөөд ямар ч нөхцөлд үйлчилгээ үзүүлэх боломжтой.

ШУГАМАН ЗОРОЛТ

Трансвестийн шугаман зоролтийн үйлчилгээ нь өндөр чанар, хийцтэй 20 фут контейнерт суурилуулсан ‘Climax’ машины тусламжтайгаар цогц үйлчилгээг санал болгодог ба энэхүү машин нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг шугаман зоролтийн тоног төхөөрөмж юм. Уг үйлчилгээ нь автомат гагнуурын тусламжтайгаар зоролт хийх нийт хугацаа болон үйлчилгээний зардалд хэмнэлт бий болгодог давуу талтай.

Тоног төхөөрөмжийн угсралт

Трансвест Mонголиа ХХК нь барилга ба уул уурхайн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмжийн задлах, угсрах үйлчилгээг иж бүрнээр гүйцэтгэдэг.   

Токарийн цех

Трансвестийн засвар үйлчилгээний төвийн нэг хэсэг болох Токарийн цех нь дэвшилтэт технологийн суурь машин, фрезер, суурь өрөм, 100 болон 500 тонноор шахагч машин зэрэг ажлын гүйцэтгэлийг сайжруулахад зориулагдсан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

ГИНЖ ЗАДЛАГЧ, УГСРАГЧ МАШИН (ТРАК ПРЕСС)

Манай засварын төв WTC 100 болон 250 тонны цариг угсрах ба эдгээр нь том, жижиг хэмжээтэй машины пайлцыг  аюулгүйгээр, зардал багатай  хийж гүйцэтгэх боломжтой юм.

Засвар үйлчилгээний хэлтэстэй дараах утсаар холбоо барина уу. 7577-9908; 9990-9716; 9990-9542