НУУЦ ХАДГАЛАХ ЖУРАМ

Танилцуулга

“Эс-Эм-Эс Экьюпмент” Инк, “Эс-Эм-Эс Экьюпмент Аляск” Инк, “КэйРэнтс” болон “Трансвест Монголиа” ХХК /цаашид “Компани” эсвэл “бид” гэх/ болон таны хооронд үүсч болох нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбоотой үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. Бид хувь хүний хувийн нууцыг хүндэтгэн үздэг.

Энэ журамд та манай вэб сайт болох www.transwest.mn (цаашид “ манай Вэб сайт” гэх) –аар зочлоход бидэнд цугларсан болон таны өөрийн илгээсэн мэдээллийг бид хэрхэн цуглуулдаг цаашлаад тухайн мэдээлэлд бидний зүгээс ямар ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон нууц задруулалтын зарчмууд баримталдаг талаар заасан болно.

Дараах байдлаар ирсэн мэдээллийн нууцлалыг энэхүү нууц хадгалах журамд хамруулан авч үзнэ. Үүнд:

  • Энэ вэб сайтаар
  • Танаас вэб сайтруу илгээсэн э-майл, цахим илгээмж болон бусад төрлийн электрон мэссежүүдээр

Журамд эс хамрах. Үүнд:

  • Сүлжээнд холбогдоогүй байх үеэр эсхүл аливаа бусад хэлбэрээр хүлээн авсан, үүнд Компани болон аливаа гуравдагч тал (үүнд харилцан хамаарал бүхий болон охин компаниудыг багтаан ойлгоно) – аас үйл ажиллагааг нь удирдаж буй аливаа бусад вэб сайтууд мөн хамаарна
  • Гуравдагч тал (үүнд харилцан хамаарал бүхий болон охин компаниудыг багтаан ойлгоно) – ын хүлээн авсан мэдээлэл, үүнд манай вэб сайтад байршуулсан аппликейшн болон контентууд (үүнд зар сурталчилгаа багтана)-ын холболтоор дамжин илгээгдсэн мэдээлэл мөн хамаарна

Та нууц хадгалах журамтай сайтар танилцаж бид танаас цуглуулсан мэдээлэлтэй хэрхэн ажилладаг талаархи мэдээллийг урьдчилан авна уу. Энэхүү журмын заалтуудыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд танд манай вэб сайтыг ашиглахгүй байхыг зөвлөе. Та вэб сайтыг ашигласнаараа нууц хадгалах журмын заалтуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Журамд өөрчлөлт орж болно (“Нууц хадгалах журамд орсон өөрчлөлтүүд”-ийг уншина уу). Журамд өөрчлөлт орсны дараа вэб сайтыг үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч буйг илтгэх тул та тогтмол нэмэлт өөрчлөлтүүдтэй танилцаж байна уу.

13 хүртэлх насны хүүхэд

Цахим хуудсанд 13-аас доош насны хүүхэд аливаа хувийн мэдээллийг байршуулах, илгээхийг хориглоно. Бид 13 хүртэлх насны хүүхдээс мэдээлэл авдаггүй ба та хэрвээ 13 нас хүрээгүй бол вэб сайтруу болон түүний холбоосуудруу өөрийн хувийн мэдээллээ /Үүнд: нэр, хаяг, утасны дугаар, э-майл хаяг, хэрэглэгчийн нэр/ илгээхийг хориглоно. Эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр 13 хүртэлх насны хүүхдээс хувийн мэдээлэл бидэнд илгээгдсэн гэж үзвэл бид тухайн мэдээллийг даруй устгах ба хэрвээ танд бидэнд ийм төрлийн мэдээлэл байгаа гэсэн мэдээлэл байвал privacy@smsequip.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Мэдээллийн төрлүүд болон хэрхэн мэдээлэл цуглуулдаг тухай

Компанийн зүгээс вэб сайт ашиглаж буй хэрэглэгчдээс хэд хэдэн төрлийн мэдээллийг цуглуулдаг. Үүнд:

  • Танийг хувь хүн талаас нь таних боломжгүй мэдээллүүд. Үүнд: манай вэб сайтруу зочлохоос өмнө болон дараа зочилсон вэб сайтууд, манай вэб сайт дахь хөдөлгөөн, зочилсон огноо, хугацаа, зочлоход ашигласан төхөөрөмжий н талаарх мэдээллүүд (ямар төхөөрөмж, үйлдлийн систем, дэлгэцний хэмжээс, улс, хот, хэл, вэб браузер)
  • Таны интернет холболт, вэб сайтруу нэвтрэхэд ашигласан төхөөрөмж болон хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл

Бид эдгээр мэдээллийг дараах байдлаар цуглуулдаг:

  • Танаас шууд илгээсэн бол
  • Вэб сайтаар зочлох үед автоматаар цугласан. Үүнд: хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл, IP хаяг, cookie мэдээллүүд, хэрэглэгчийн сорилтын аппликейшнүүдээр цуглуулсан мэдээллүүд.

Танаас илгээсэн мэдээлэл

Та вэб сайт ашиглах үед болон мэдээлэл байршуулах үед бидэнд цугладаг мэдээллүүд:

  • Вэб сайтад байршсан маягтыг бөглөхөд оруулсан мэдээллүүд. Үүнд нэмэлт үйлчилгээ хүссэн маягт бөглөхөд оруулсан тантай харилцах мэдээллүүд багтана. Мөн таныг вэб сайттай холбоотой гомдол, асуудлыг мэдээллэх үед бид танаас мэдээлэл авахыг хүсч болно.
  • Бидэнтэй холбогдох үед үлдсэн цахим харилцаа (үүнд э-майл хаяг багтана)
  • Манай Вэб сайт дахь таны хайлтууд

Автоматаар цугларч буй эдгээр мэдээллүүд нь статистикийн зориулалтаар цаашид ашиглагддаг бөгөөд тухайн хувь хүний хувийн мэдээллийг агуулдаггүй. Гэхдээ тухайн мэдээллийг хадгалж байх, эсхүл бусад арга замаар болон гуравдагч талаас хүлээн авсан хувийн мэдээлэлтэй нэгтгэж болно. Энэ нь цаашид вэб сайтыг илүү боловсронгуй, хэрэглэхэд хялбар хувь хүн бүрт чиглэсэн цахим үйлчилгээ үзүүлэхэд тус дөхөм болдогг. Тухайлбал:

  • Хэрэглэгчдийн тоог гаргах, хэрэглэх дадлыг судлах
  • Вэб сайтыг ашиглах хувь хүн бүрийн сонирхолд нийцсэн тохиргоог хадгалах
  • Хайлтын системийг илүү боловсронгуй, хурдан болгох
  • Таныг вэб сайтруу дахин зочлоход таних
  • Автомат мэдээлэл цуглуулахад ашиглагддаг технологиуд:

    • Сookies (браузерийн cookies). Cookies гэдэг нь таны компьютерийн хатуу дискэнд хадгалагдаж буй жижиг хэмжээний файл юм. Та хүссэн тохиолдолд өөрийн браузерийн тохиргоонд өөрчлөлт оруулан браузерийн сookies-ийг авахыг зогсоож болно. Энэ тохиолдолд манай вэб сайтын зарим хуудас ажиллахгүй болохыг анхаарна уу. Та өөрийн браузерийн тохиргоонд өөрчлөлт оруулан браузерийн сookies-ийг авахыг зогсоосоноос бусад тохиолдолд таныг бидний вэб сайтад хандах үед манай систем нь сookies-ийг илгээдэг.
    • Flash Cookies. Зарим тохиолдолд манай вэб сайт Flash cookies ашиглан таны вэб сайттай ажиллах сонголтууд, өмнө болон дараа зочилсон вэб сайтын мэдээлэл, вэб сайт дахь дотоод хөдөлгөөн зэрэг мэдээллийг цуглуулдаг. Flash cookies – ийг браузерийн сookies – тэй ижил тохиргоогоор удирдах боломжгүй. Иймээс Flash cookies- ээр дамжих өөрийн мэдээллийн нууцлалын тохирогооны талаар “Мэдээлэл задруулахтай холбоотой танд олгогдох сонголт”-ыг уншина уу.

    Бид таны хувийн мэдээллийг автоматаар цуглуулдаггүй. Харин автоматаар цугласан мэдээллийг өөр сувгаар хүлээн авсан болон таны өөрийн илгээсэн хувийн мэдээлэлтэй нэгтгэн боловсруулж ашиглаж болно.

    Мэдээлэл ашиглах тохиолдлууд

    Бид танаас цуглуулсан болон таны илгээсэн мэдээллүүд (хувийн мэдээллийг багтааж ойлгоно)-ийг дараах тохиолдолд ашиглана. Үүнд:

    Бид доорх тохиолдлуудад энэхүү журамд заасны дагуу бидэнд цугласан болон хувь хүний бидэнд илгээсэн хувийн мэдээллийг задруулж болно. Үүнд:

    • Бидэнтэй харилцан хамаарал бүхий болон охин компаниудад
    • Манай гэрээт болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, бизнесийн зорилгоор хамтарч ажиллаж буй гуравдагч этгээдэд
    • Таны хүсэлтийг биелүүлэх зорилгоор
    • Мэдээлэл илгээх үед биднээс мэдэгдсэн аливаа бусад тохиолдолд
    • Таны зөвшөөрөлтэйгээр бусад тохиолдолд
    • Бид таны хувийн мэдээллийг доорх тохиолдлуудад мөн задруулж болно. Үүнд:

      • Шүүхийн шийдвэрийн дагуу, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу (үүнд аливаа Засгийн газар, эрх бүхий байгууллагуудын хүсэлтийг багтаан ойлгоно)
      • Америк дахь Сүмитомо Корпорацийн салбар, бидний харилцагчид болон бусад этгээдийн эд хөрөнгө, аюулгүй байдал, эрхийг хамгаалах үүднээс шаардлагатай тохиолдолд

      Мэдээлэл задруулахтай холбоотой танд олгогдох сонголтууд

      Таны бидэнд илгээх хувийн мэдээлэлд сонголт олгохыг бид хичээж ажилладаг. Тиймээс доорх аргуудыг ашиглан та өөрийн илгээх мэдээлэлдээ хяналт тавьж болно.

      • Хяналт тавих болон зар сурталчилгаа. Та өөрийн браузерийн тохиргоог өөрчлөн бүх эсвэл хэсэгчлэн браузер cookies явуулахыг зогсоох боломжтойгоос гадна cookies-ийг ирэхэд дохио өгдөг байдлаар тохируулж болно. Flash cookies-ийн тохиргооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Adobe-ийн Flash player хуудаснаас авна уу. Та cookies хүлээн авахыг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоосноор манай вэб сайтын зарим хуудсууд хандах боломжгүй эсхүл бүрэн гүйцэт ажиллахгүй болохыг анхаарна уу.

      Нууц хадгалах журамд орсон өөрчлөлтүүд

      Энэ хуудсанд “Нууц хадгалах журам”-д орсон өөрчлөлтүүд байршина. Журам орсон сүүлийн засварын огноо хуудасны доод хэсэгт байна. Энэхүү өөрчлөлтүүдтэй тухай бүрт нь танилцаж байх нь хэрэглэгч таны хариуцлага юм.

      Холбоо барих

      Энэхүү нууцлалын журам болон бидний нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглах талаар зарчимд таны зүгээс асууж тодруулах зүйлс байвал доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу. privacy@smsequip.com