Сургалт, семинар

Трансвест Монголиа компанийн зүгээс харилцагчиддаа техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх, тэдний үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг багасгахад чиглэсэн сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь уул уурхай, зам барилгын салбарынханд нэлээд танигдсан томоохон хэмжээний арга хэмжээ билээ.

Бид семинарын сэдэвээ сонгохдоо харилцагчдынхаа хүсэлт, хэрэгцээ шаардлагыг сонсож түүн дээр тулгуурлан аль болох практикт суурилсан мэдээллээр хангахыг зорилтоо болгодог.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид 10 гаруй сургалтыг амжилттай зохион байгууласан бөгөөд эдгээр нь дараах сэдвүүдийн хүрээнд явагдсан болно:

  • Тоног төхөөрөмжийн галын аюул болон түүнээс хамгаалах
  • Ил уурхайн автосмосвалын технологи
  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн гэрэлтүүлгийн шийдлүүд
  • Комацу гидр экскаваторууд