Төлөөлөх брэндүүд

Трансвест Монголиа компани Комацу брэндийн сэлбэг, тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийнхээ ажлын бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Хойд Америк, Европ болон Ази тивийн салбартаа тэргүүлэх үйлдвэрүүдийг Монголд албан ёсны гэрээтэйгээр төлөөлөн ажилладаг.

Hensley Industries Inc.

Трансвест Mонгол ХХК нь Hensley ГХБ бүтээгдэхүүний Монгол дахь Онцгой Эрхт Дистрибютор юм. Hensley нь 1948 оноос хойш баталгаат, бүтээмж өндөртэй ГХБ, элэгдлийн материал болон дагалдах хэрэгслүүдийг боловсруулан дэлхийн уул уурхайн салбарт үйлдвэрлэж эхэлсэн ба өнөөдөр дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан юм. Үйлдвэрүүд нь Даллас, Тексас, Менсфилд болон Хятадын Нинбод байдаг. Hensley-гийн ГХБ бүтээгдэхүүнүүд нь:

  • XS (Дээд зэргийн үйлчилгээ) Патентаар батлагдсан систем
  • Параболын ба 5 серийн шүд болон адапторууд
  • Шууд солих сэлбэгүүд
  • Ламинит
  • Шидэх амсар
  • Экскаватор, урд талын хутгуур болон дугуйт ачигчийн шанаганы сэлбэг

Вэб сайт: www.hensleyind.com

Галлерей үзэх

BlackCat Blades

Трансвест Mонгол ХХК нь  газар ухдаг машин техникүүдийн төрөл бүрийн Элэгдлийн Сэлбэг Материал үйлдвэрлэгч BlackCat Blades-ын Бүрэн Эрхт Дистрибьютер юм. Хутга болон ирний хэсгүүдийг ажлын шаардлагуудад нийцүүлж хайлш өндөртэй Борон гангаар үйлдвэрлэдэг.

Бүтээгдэхүүнүүд нь:

  • Ачигч, Экскаватор, Дозер, Грейдер болон Хусуурын ирмэг ба бусад бүх төрлийн ОТТҮ-ийн сэлбэг, захиалгат үйлдвэрлэл
  • Нягтруулагчийн суурь ба дагалдах хэрэгслүүд
  • Шүд болон адапторууд
  • Шанаганы хамгаалах болон дагалдах хэрэгслүүд

Вэб сайт: www.blackcatblades.com

Галлерей үзэх

Patria

Индонейзийн PT United Tractors Pandu Engineering буюу PATRIA компаний Монгол дахь албан ёсны борлуулагчаар Трансвест Монголиа компани ажиллаж байна. PATRIA нь хүнд даацын тоног төхөөрөмжийн ачих эд ангийн үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлэгч компани бөгөөд доорх төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдэрлэдэг

Уул уурхай – Хажуу/Доошоо/Хойшоо буулгагч тэвш; Ус/Тос/Шатахуун тээвэрлэлтийн ёмкость; Хүнд даацын нүүрсний тэвш; Экскаваторын шанага; Гэрэлтүүлгийн цамхаг; Ачааны машины чиргүүл, бүхээг  

Аж үйлдвэр болон зам, барилга – Хүнд даацын ачааны чиргүүл; Хавтгай чиргүүл; Бетон зуурагч; Сэрээт ачигч;  Чирэгч/Зүтгүүр машины  суурь хүрээ 

Захиалгат үйлдвэрлэл -  Комацугийн ачааны тэвш, хүнд даацын машины төрөл бүрийн суурь хүрээ г.м.

Вэб сайт: www.patria.co.id

Галлерей үзэх

Jetco

25 жилийн түүхтэй Канадын JETCO брэнд нь бүх төрлийн хөдөлгөөнт машин механизмд тохирох гэрэл болон гэрэлтүүлгийн системүүдийг хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлдэг бөгөөд байгалийн ямарч нөхцөлд жолоочийн аюулгүй ажиллагаа, орчны харагдах байдлыг эрс нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний гол зорилго оршдог.

Бүтээгдэхүүний хамрах салбарууд нь:

  • Хөдөө аж ахуй
  • Уул уурхай
  • Тээвэрлэлт
  • Ойн аж ахуй
  • Зам, Барилга
  • Бартаат замын спорт
  • Локомотив
  • Орчны гэрэлтүүлэг

Вэб сайт: www.jetcolighting.com

Галлерей үзэх

FIRE AND SAFETY INDUSTRIES

Трансвест Mонголиа ХХК нь  Австрал улсын FSI – Галын аюулаас хамгаалах системийн Монгол дахь Онцгой Эрхт Дистрибютор юм. FSI нь уул уурхай, ойн аж ахуй, барилга, тээвэр, тэнгисийн болон үйлдвэрлэлийн зэрэг бүх салбарын Гал Унтраах Системийг хийдэг. Хөөсөн - Гал Унтраах Автомат систем нь ActivFire-р магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Австралийн 5062 Стандартыг хангадаг. Бүтээгдэхүүний горим нь түлш, шатах материалыг бие даан тодорхойлдог бөгөөд уг систем нь тоног төхөөрөмжийн галын эрсдэл агуулсан хэсгүүдийг оновчтойгоор хянаж байхаар бүтээгдсэн болно.

Вэб сайт: www.fireandsafety.com.au

Галлерей үзэх

SCANIA

Трансвест Монголиа ХХК нь Швед улсын дэлхийд тэргүүлэх SCANIA брэндийн хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.  Scania брэнд нь 1891 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 100 орчим улсад 45,000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Вэб сайт: www.scania.com

Галлерей үзэх