Хүний нөөцийн бодлого

Трансвест Монгол Компани нь ажилчдынхаа ажиллаж буй орчин нөхцөлийг эерэг таатай байлгах үүднээс  МУ-ын холбогдох хууль тогтоомж, толгой компанийн бодлого журмын хүрээнд эрүүл, аюулгүй, харилцан хүндэтгэлтэй ажлын байрыг бий болгохыг зорьж ажилладаг .  Бид ажилтнуудынхаа тасралтгүй суралцан, өөрийг хөгжүүлэх боломжоор хангаж, ажил мэргэжил болон бизнесийн урт хугацааны амжилтанд нь нөлөөлөхүйц мэргэжлийн туршлага, чадварыг эзэмших, улмаар тэдний авъяас, чадварт хөрөнгө оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Трансвест Монголиа ХХК нь нийт ажилтнууд мэдлэг, чадвараа сайжруулах, аливаа өөрчлөлтөнд суралцах, дасан зохицох цаашид ажил мэргэжлээрээ өсөн дэвжихийг дэмжин ажиллана. Үйл ажиллагааныхаа бүх түвшинд дэлхийн стандартад нийцэж чадах дотоодын хүний нөөцийг бэлтгэх өргөн цар хүрээтэй сургалтын хөтөлбөрийг явуулж байна.

Сонгон шалгаруулалт, үе шат

Трансвест Монголиа компани нь ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ, адил, тэгш боломж олгож, шударга ил тодоор явуулдаг бөгөөд удирдан зохион байгуулах авъяастай, техник сэтгэлгээний ур чадварыг сайтар эзэмшсэн, эрч хүчтэй хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

  • Ажилд орох хүсэлт, анкет хүлээн авах
  • Ярилцлага хийх
  • Өмнөх ажил олгогч нартай холбогдож тодорхойлолт авах
  • 2 дахь шатны ярилцлага
  • Эцсийн шийдвэр гаргах

Сургалт хөгжил

Ажилтнуудынхаа хөгжлийн хэрэгцээн дээр тулгуурлан ажил үүргээ чанартай гүйцэтгэхэд шаардагдаж байгаа мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх олон төрлийн сургалтуудыг дотооддоо тогтмол, шат дараалалтайгаар зохион байгуулан, тэднийг идэвхтэй хамруулснаар ажилтанд өөрийн ерөнхий ур чадвараа дээшлүүлэх улмаар үүнийгээ ажлын байран дээр ашиглаж, гүйцэтгэлээ сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэг боломжийг олгож байдаг.

Компанийн хүрээнд дараах бүлэг сургалтуудыг дотоод нөөц, бололцоогоо ашиглан зохион байгуулж байна. Үүнд:

  1. Машин тоног төхөөрөмжийн засвар үйчилгээ, эд ангийн сургалтууд
  2. Ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Англи хэлний сургалт
  3. Удирдах ажилтанд зориулсан манлайллын сургалтууд
  4. Хувь хүний хөгжлийн сургалтууд

Нээлттэй ажлын байр

Ажлын байрны нэр Эхлэх хугацаа Дуусах хугацаа
Цахилгаанчин, Гагнуурчин, Токарьчин - TRDS0517 2017 оны 05 дугаар сарын 12-ны
Хүнд машин механизмын засварчин (түр хугацаатай) - TM0617 2017 оны 06 дугаар сарын 20-ны
Уурхайн тоног төхөөрөмжийн засварчин (4) Будагчин (1) - M0917 / P0917 2017 оны 09 сарын 03-ны өдрийн 17:00
Хөдөлгүүрийн засварчин - ERM0917 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00
Цахилгаанчин (2) / Гагнуурчин (2) -WE0917 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00
Токарьчин - MST0517 2017 оны 09 дүгээр сарын 29-ний
Агуулахын ажилтан - STM1017 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17:00

Холбоо барих(e-mail хаяг): careers@transwest.mn