Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэнд, Байгаль Орчны удирдлагын тогтолцооны тойм

Трансвест Монголиа компани нь Монгол  улс дахь үйлчлүүлэгчиддээ  дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэдэг. Манай  байгууллагын хувьд  дэлхийн жишигт хүрсэн гэдэгт  зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ  багтаад зогсохгүй, үйл ажиллагааны бүх салбартаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлыг чухалчилж өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажилладаг. 

        Трансвест Монголиа компани нь ажилчиддаа осол гэмтэлгүй харих бололцоогоор  ханган ажилладаг бөгөөд эрүүл мэнд - аюулгүй ажиллагаа нь манай үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг юм. Бид аливаа ажлыг гүйцэтгэхэд зөв арга барилыг баримталдаг.  Ажлаа зөв хийнэ гэдэг нь алхам тутамдаа аюулгүй ажиллагааны шийдвэрүүдийг зөв гаргана гэсэн үг юм. 

Манай компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавидаг бөгөөд үүнд шаардлагатай бүхий л төрлийн нөөцүүдээ ашиглахын зэрэгцээ нийт ажилчид “Аюулгүй байдал бол Аз биш, Аюулгүй байдал бол Сонголт” гэсэн зарчмыг баримталдаг. 

“Аюулгүй байдал бол Аз биш, Аюулгүй байдал бол Сонголт” гэсэн зарчмыг баримталдаг. 

 

         Удирдлагын баг маань  байгууллагын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд манлайлан оролцож, хариуцлагаа  бүрэн ухамсарладаг. Бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагаагаар үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байхыг зорьж байгаа бөгөөд компаний  ажилчдын хувьд  эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны түвшинг  дээшлүүлэхэд санаа бодлоо нэмэрлэж, ажлын талбай дээрх аюулыг илрүүлэхэд  голлох үүргийг гүйцэтгэдэг юм. 

Трансвест Монголиа компани нь эрүүл,  аюулгүй ажлын орчинг ханган ажиллахдаа  практикт шалгарсан арга барилуудыг ашиглан өөрсдийн  зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах талаар үргэлж  анхаардаг. 

Бидний баримтлах зарчимууд

  • Удирдлагын баг нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудалд анхаарал хандуулж, удирдан чиглүүлэх  үүрэг хүлээдэг
  • Аюул осолгүйгээр, байгаль орчны норм  стандартыг ханган ажиллах нь   үйл ажиллагааны үндсэн  зарчим  юм
  • Бүх осол, гэмтлээс сэргийлж болдог
  • Бүх ажилчид маань эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхтэй 
  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлж, байгаль орчинд үзүүлж буй нөлөөгөө хянах нь ажилтан бүрийн үүрэг
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудалд нухацтай хандах  ёстой
  • Бид хуулийн өмнө хүлээсэн үүргээ цаг ямагт биелүүлэх  ёстой

        Трансвест Монголиа компаний Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль  орчны Удирдлагын  тогтолцоог  хэрэгжиж буй хууль дүрэм, алтан дүрмүүд болон журмуудын үндсэн  бодлогод тулгуурлан, компаний бүхий л үе шатны  ажилчдын оролцоо, зөвлөлгөөнд түшиглэн, манай  аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд  боловсруулсан бөгөөд   үйл ажиллагаандаа  нэвтрүүлэн  ажиллаж байна. Компаний аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, үр дүн нь удирдлагын тогтолцоо боловсронгуй болохын хирээр улам сайжирч дээшлэх болно.