Дадлагажигч (Механик/цахилгаанчин)

Contact Us
Reference number: M0421
Бид Засвар Үйлчилгээний газарт (УБ) Уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн сэргээн засварлах төвд Дадлагажигч (Механик/Цахилгаанчин) шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь Трансвест Монголиа ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйл ажиллагааг дэмжих зорилгоор өдөр тутмын цахилгаан, механикийн засвар үйлчилгээ болон сэргээн засварлах ажлыг аюулгүйгээр хийж гүйцэтгэнэ.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
  • Засварын мастераас даалгасан ажил, үүргийг гүйцэтгэх
  • Аюулгүй ажиллагааны арга барилыг мөрдлөг болгон ажиллах
  • ХАБЭАБО-ны бодлого, журмуудыг сахин ажиллах
  • Засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааны үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсвэл түүнийг мэдэгдэх
  • Гар багажуудыг тогтмол зөв, зохистой хэрэглэх;
  • Ажлын ирц, оролцоог танхимын болон дадлага ажлын сургалтанд дээд зэргээр хангах  
  • Засварын мастераас даалгасан бусад ажил, үүргийг гүйцэтгэх
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Цахилгааны инженер, Механик инженер, техникийн чиглэлээр их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төв төгссөн;
  • Хүнд машин механизм түүний бүрэлдэхүүн хэсэг, токарийн талаарх мэдлэгтэй байх
  • Цаг баримталдаг, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нягтлан биелүүлдэг;
  • Уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр цаашид ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байх
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
Сонирхсон  хүмүүс  ажилд орох хүсэлтээ  хувийн намтрын хамт 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 16:00 цагаас өмнө careers@transwest.mn хаягаар илгээнэ үү.

Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан та бүхэнд талархал илэрхийлье. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад сонгогдсон ажил горилогчтой холбогдох болно.
Download Application
All interested applicants should submit their resume and cover letter referencing the applicable position number in English by January 20, 2022 to careers@transwest.mn