Welder

Contact Us
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Гагнуурын багийн ахлахын удирдлаганд дараах үндсэн үүрэгтэй ажиллах ба Трансвест Монголиа компанийн бүтээгдэхүүний өдөр тутмын гагнуурын ажлын засвар, үйлчилгээг аюулгүй, чанартай хийж гүйцэтгэнэ. Ажилтан нь компанийн болоод харилцагч компанийн холбогдох дүрэм, журам, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллах ба мөн түүнчлэн:
  • Аюулгүй ажиллагааны арга барилыг мөрдлөг болгон манлайлж ажиллах
  • Өдөр тутмын засвар, үйлчилгээ, хариуцуулсан үүрэг даалгаварыг үйлдвэрлэгчээс гаргасан стандарт, журмын дагуу гүйцэтгэх;
  • Ажлын ирц, оролцоог дээд зэргээр хангах;
  • Гар багажуудыг байнга зөв, зохистой хэрэглэх
  • Гагнуурын багийн ахлахын даалгасан бусад ажил үүргийг гүйцэтгэх зэрэг болно.

Тавигдах шаардлага:
  • Мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн систем, эд ангийн талаар мэдлэгтэй
  • Өөрөө буулгагчийн тэвш угсарч, гагнаж байсан туршлагатай
  • Гагнуурчнаар 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааны  дүрэм журмыг нягт баримталж биелүүлдэг байх
  • Хөдөө ростероор ажиллах боломжтой
  • Англи хэлний мэдлэгтэй байвал давуу тал болно.
Сонирхсон  хүмүүс  ажилд орох хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цагаас өмнө  careers@transwest.mn  хаягаар илгээх боломжтой.
 
Download Application
All interested applicants should submit their resume and cover letter referencing the applicable position number in English by December 6, 2021 to careers@transwest.mn