Механик

Холбоо барих
Бид Засвар Үйлчилгээний газарт Уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн сэргээн засварлах төвд Механик шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь Трансвест Монголиа ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Улаанбаатар хот Засвар үйлчилгээний төвд ажлын 5 өдөр энгийн 8 цагаар ажиллах ба өдөр тутмын засвар үйлчилгээ, сэргээн засварлах ажлыг аюулгүйгээр хийж гүйцэтгэнэ.
 

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Аюулгүй ажиллагааны арга барилыг мөрдлөг болгон ажиллах
  • Уурхайн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг үйлдвэрлэгчээс гаргасан стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Гар багажуудыг тогтмол зөв, зохистой хэрэглэх
  • Засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааны үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсвэл түүнийг мэдэгдэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  • Засвар үйлчилгээний гарын авлага, зааварчилгааны дагуу ажиллах
  • Өдөр тутмын засвар, үйлчилгээ, даалгасан үүрэг даалгаварыг үйлдвэрлэгчээс гаргасан стандарт, журмын дагуу гүйцэтгэх
  • Засварын мастераас даалгасан бусад ажил, үүргийг гүйцэтгэх зэрэг болно

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Механик инженер, Цахилгааны инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Хүнд машин механизмын засвар, эд ангийн сэргээн засварлах үйлчилгээгээр 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Хүнд машин механизмын цахилгаан засварын чиглэлээр мэдлэгтэй бол давуу тал болно
  • Цаг баримталдаг, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нягтлан биелүүлдэг
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Комацугийн тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах, систем дээр ажиллах чадвартай


Сонирхсон хүмүүс ажилд орох хүсэлтээ хувийн намтрын хамт 2024 оны 06 дугаар сарын 21-ны 16:00 цагаас өмнө careers@transwest.mn хаягаар илгээнэ үү.

Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан та бүхэнд талархал илэрхийлье. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад сонгогдсон ажил горилогчтой холбогдох болно.

Анкет татаж авах
Ажил горилогч бүр сонирхсон ажлын зарын дугаарыг анкет болон өргөдөл дээрээ бичнэ үү.