Ногоон ирээдүйг хамтдаа бүтээе!

Тавдугаар сар 5, 2022
🌲🌲 #Ногоон_Ирээдүйг_Хамтдаа_Бүтээе! Мод тарих өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. 🌲🌲
 
Трансвест Монголиа ХХК нийгмийн болон байгаль орчны хариуцлагын хүрээнд Баянгол цэцэрлэгт хүрээлэн -тэй хамтран 5-р сарын 4-ний өдөр #1000 ширхэг мод тарилаа. Модыг зөвхөн тариад орхих биш, усалгаа арчилгааг тогтмол хийх нь чухал тул хүрээлэнгийн хамт олонтой хамтран тарьсан модныхоо усалгаа арчилгааг тогтмол хийхээр зорин ажиллаж байна. Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон компанийн хамт олондоо талархал илэрхийлье.