Техник бүрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлье!

Трансвест Монголиа ХХК нь уул уурхай, зам барилгын салбарт хэрэглэгчдийнхээ ажлын бүтээмжийг сайжруулахад чиглэсэн бодит шийдлүүдийг санал болгодог. Манай засвар үйлчилгээний баг нь үйлдвэрийн болон практик дадлагаар мэргэшсэн, техникийн арвин туршлагатай гадаад дотоодын нийт 60 гаруй мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд засвар үйлчилгээний бүрэн тоноглогдсон тоног төхөөрөмж, байгууламжаараа дамжуулан харилцагчиддаа чанарын баталгаа, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

 
Дуудлагын засвар үйлчилгээ

Дуудлагын засвар үйлчилгээ

Манай засвар үйлчилгээний төв нь уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжийг бүрэн сэргээн засварлах, задлах, угсрах зэрэг үйлчилгээг иж бүрнээр нь хийж гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн харилцагчийн дуудлагын дагуу багаж хэрэгсэлээр бүрэн тоноглогдсон зөөврийн чингэлэгтэйгээр харилцагч байгууллагын ажлын талбарт хүрч ажиллаж байна. Бид дараах үйлчилгээний төрлүүдийг санал болгодог.
  • Механик засвар үйлчилгээ
  • Гэрээт үйлчилгээ
  • Техник угсралтын үйлчилгээ
  • Дуудлагын үйлчилгээ
Эд ангийн сэргээн засварлалт

Эд ангийн сэргээн засварлалт

УБ хот дахь засварын төв нь бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжийн хөдөлгүүр, эргэлдэх эд анги, гидр цилиндр, хүч дамжуулах эд анги зэргийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт болон бусад урсгал засварыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг зорин ажилладаг.

Дэлгэрэнгүй

Гагнуур ба Токерийн цех

Гагнуур ба Токерийн цех

Бид салбартаа тэргүүлэх мэргэшсэн гагнуурын болон токерийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна. Бид хөдөлгөөнт гагнуурын нэгж ашиглан ажлын талбайд гагнуурын засвар, оношлогоо болон токерийн бүхий л төрлийн үйлчилгээг цаг алдалгүй хийж гүйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй
Сургалт ба Техник судалгаа

Сургалт ба Техник судалгаа

Бид бүх хэрэглэгчиддээ системчилсэн зохион байгуулалттай, дадлага туршлагад суурилсан  техникийн үйлчилгээний дэмжлэгийг санал болгодог. Манай техник судалгааны хэлтэс та бүхний төслийн ажлын бүтээмж, зардлын тооцоонд инженерчилсэн, техникийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдэд суурилсан мэргэжлийн зөвлөгөөг хүргэх боломжтой.

Дэлгэрэнгүй