Сумитомо корпорацийн Барилга, Уул уурхайн салбараас шалгаруулдаг Аюулгүй ажиллагааны шилдэг үзүүлэлттэй компаниар шалгарлаа.

Хоёрдугаар сар 27, 2022
Трансвест Монголиа ХХК нь ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажлын байрыг бий болгож осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд манай нийт ажилтнууд энэ хариуцлагатай үүргээ биелүүлж ажилласанаар хугацаа алдсан гэмтэл гаргалгүй 2500 өдөр ажилласан амжилтаар 2021 оноо үдсэн билээ.

Бидний энэ амжилтыг хөрөнгө оруулагч компанийн зүгээс өндрөөр үнэлж, 2021 онд Сумитомо корпорацийн Барилга, Уул уурхайн салбарын (G-CMSD) хэмжээнд Аюулгүй ажиллагааны шилдэг үзүүлэлттэй  /LTI 0.00/ компаниар шалгарсан баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Сумитомо корпорацийн зүгээс Трансвест Монголиа компанийн нийт ажилтнуудад Хугацаа алдсан гэмтэлгүй ажилласан амжилтанд нь халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ. 

Бусад мэдээ