Төслийн ажлыг цаг хугацаанд нь амжилттай гүйцэтгэхэд бид туслая

Төслийн ажлыг цаг хугацаанд нь амжилттай гүйцэтгэхэд бид туслая

Аливаа бүтээн байгуулалтыг анх тавигдсан төсөв төлөвлөгөөний дагуу, аюул эрсдэлгүйгээр тогтоосон хугацаандаа багтан гүйцэтгэх нь хамгаас чухал. Бид таны хамтрагч байж техникийн тал дээр  найдвартай ар тал тань байхыг зорин ажилладаг.
Манайх үндэстэн дамнасан корпорацийн бүтээн байгуулалтын арвин туршлага, мэдлэг чадварт суурилсан техник менежментийн олон талт шийдлүүдийг санал болгож байна. 
 

Чанар, технологи хоёрын нэгдэлд сууриласан цогц шийдэл

Трансвест Монголиа нь дэлхийд алдартай KOMATSU, HENSLEY, BERCO, BLACK CAT BLADES, PATRIA, FSI зэрэг брэндүүдийг төлөөлөн ажилладаг. Найдвартай байдал, бүтээмжийн хамгийн өндөр стандартыг хангасан эдгээр бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж харилцагчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц шийдлийг санал болгодог. Таны төслүүдэд хамгийн дээд зэрэглэлийн чанар, найдвартай ажиллагаа, худалдан авалтын уян хатан сонголттой өөрөө буулгагч ачааны машин, экскаватораас эхлээд дугуйт ачигч, бульдозер гэх мэт шилдэг тоног төхөөрөмжийн чанар, найдвартай байдлыг хангах ёстой. 
 

Техник технологийн дэвшилтэт шийдлүүд ажлын хурд болон гүйцэтгэлд олон шинэлэг ахицуудыг гаргасаар байгаа билээ. Жишээ нь ердийн барилгын ажлын хувьд материалыг хоёр удаа нүүлгэх шаардлагатай - эхлээд бульдозероор түрнэ, дараа нь экскаватороор ачина.  Харин Комацугийн Ухаалаг Машин Хяналтын технологийг таны ухаалаг барилгын шийдэлд нэгтгэсэнээр материалыг зөвхөн нэг л удаа нүүлгэх шаардлагатай болгож хялбарчилдаг. "3D GNSS" систем бүхий Комацу үйлдвэрийн ухаалаг экскаватор, ачааны машинуудыг сонирхож үзээрэй.

 

Аливаа төслийн удирдлагын гол зорилго нь оновчтой шийдвэр гаргаж өртөгт төсвөө үр ашигтай зарцуулах, ингэснээр зардлын хэмнэлт бий болгоход яиглэдэг. Бид хамгийн уян хатан сонголтыг тодорхойлж, хангахын тулд Ти Ди Би Лизинг, Хас Лизинг, Дэ Эм Би Лизинг зэрэг томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Манай дуудлагын засвар үйлчилгээг ашиглан техникийн сул зогсолтыг багасгаснаар үр ашиггүй ажлын зардалд санаа зовох хэрэггүй болно. Жижиг эд ангийн засвараас эхлээд машины бүрэн засвар хүртэлх бүр төрлийн үйлчилгээг Трансвестийн мэргэшсэн баг хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглан танд туслахад үргэлж бэлэн байдаг.

Чанартай, бүтээмж өндөртэй техник сонгосноор таны ажлын бүтээмж хурдсахаас гадна өдөр тутмын үйл ажиллагааны зардлаас хэмнэлт үүссэнээр ажилчдынхаа тэтгэмж, нөхөн олговрын сайжруулалт гэх мэт бизнесийн бусад шаардлагад хэрэгцээтэй хөрөнгийг хуримтлуулах боломж нээгддэг. Таны эхний хөрөнгө оруулалтын үр шим ийнхүү урт хугацаандаа олон давуу талуудыг үүсгэснээр таны дараа дараагийн ажлын гараа болон гүйцэтгэлд маш олон эерэг нөлөө үзүүлдэг.

ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Байршил харах

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх