Туршлагатай, түргэн шуурхай, мэргэшсэн ханган нийлүүлэгч

Туршлагатай, түргэн шуурхай, мэргэшсэн ханган нийлүүлэгч

Тухайн төслийн байршил, явц, хэмжээ, цар хүрээ зэргээс үл хамааран танай үйл ажиллагааг тасралтгүй, бүтээмж өндөртэй явуулахад бидний оролцоо санаачлага чухал үүрэгтэй. Таны хувьд хэзээд найдаж болох ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласнаар үйл ажиллагааны гол түлхүүр болсон техникийн бүх асуудлаа цаг алдалгүй шийдэж чадна.
Бид зөвхөн техник нийлүүлэхээс гадна тухайн техникийн хүчин чадлыг хамгийн зөв зохистой ашиглах тал дээр харилцагчиддаа зөвлөмж өгч бүтээгдэхүүний дагалдах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.

 

Уул уурхайн үндсэн техникийн парк сонголтыг зөв хийснээр зардлыг багасгаж ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ

Уурхайн хувьд та жижиг асуудлууд хэрхэн хурдан том толгойн өвчин болж хувирахыг нэг бус удаа харж байсан нь лавтай. Засч болох асуудлуудаас үүдэн гарах үр ашиггүй өнгөрсөн ажлын цаг нь санаа зовоосон асуудлуудын нэг мөн. Танай уурхайн байршил хаана ч байсан манай явуулын засварын баг цаг алдалгүй очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Трансветийн мэргэшсэн техникийн ажилчид эд ангийн агрегат засвараас эхлээд машины бүхий урсгал засварын ажлыг сайт дээр очиж гүйцэтгэдэг.
Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн сургалтыг уурхайн сайт дээр очиж зохион байгуулдаг. Ингэснээрээ тухайн уурхайн ажилчид Комацу техниктэй зөв харьцах мэдлэгийг олж авдаг.

Мөн манай сэлбэг хангамжийн тусгай програмд суурилан харилцагч тус бүрийн техникийн шаардагдах сэлбэгийн жагсаалтыг гарган өөрсдийн агуулахад татан байршуулснаар, харилцагч нарынхаа үйл ажиллагааг тасралтгүй, үр бүтээмжтэй явуулахад бодит хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

 
Аливаа уул уурхайн төсөлд нэн түрүүнд хамгийн сайн чанарын, ажлын бүтээмжийн шаардлага хангасан, сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгсэл хэрэгцээтэй байдгийг бид сайн ойлгон өөрсдийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаатай, уян хатан нөхцлөөр санал болгодог. Трансвест нь зөвхөн найдвартай, бүтээмжийн хамгийн өндөр стандартыг хангасан дэлхийд алдартай үйлдвэрүүдийг төлөөлөн ажилладаг. Өнөөгийн хурдацтай хөгжиж буй уул уурхайн технологийн өвөрмөц хэрэгцээг харилцагчдынхаа санал хүсэлтэд суурилан тодорхойлж, өөрсдийн арвин туршлагаар дамжуулан төсөл бүрийн хэрэгжүүлэлт дээр онцгойлон анхаарч ажилладаг.
 

Технологийн дэвшил нь уул уурхайн салбарт бусад салбаруудтай харьцуулахад арай хожуу нэвтэрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тун хурдацтайгаар тэлж инновацийг хурдасгах боломжийг үргэлжлүүлэн өгч байгаа тул олборлолт, бүтээн байгуулалт хийх боломж, бололцоог улам бүр оновчтой болгож байна. Одоогийн байдлаар хүнд даацын тоног төхөөрөмжийн технологи хурдацтай өөрчлөлт, хөгжлийн замналаар яюж байгаа бөгөөд Япон инженерийн ур ухаан шингэсэн КОМАЦУ үйлдвэр хөгжлийн энэ түүчээг манлайлан салбартаа шинэлэг олон талт техногийн шийдлүүдийг санал болгосоор байна.

Харилцагч бүрийн бизнесийн болон санхүүгийн боломж, нөхцөл байдал өөр өөр гэдгийг бид сайн ойлгодог. Иймд тухайн харилцагчийн хүсэл сонирхлыг харгалзан авч үзэхийн зэрэгцээ аль аль талдаа эрсдэл багатай санхүүжилтийн хамгийн боломжит хувилбарыг санал болгохыг эрмэлзэн ажиллаж байна.  Бид Монголын томоохон банк, санхүүгийн байгууллагууд болох ТДБ Лизинг, Хас Лизинг болон Ди Би Эм Лизинг зэрэгтэй хамтран тоног төхөөрөмжийн худалдан авалтын санхүүжилтыг хурдан шуурхай шийддэг.

 


 

Уурхай бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн урт болон богино хугацааны гэрээт засвар үйлчилгээг санал болгохоос гадна УБ дах засвар үйлчилгээний төвд бүх төрлийн эд ангийн сэргээн засварлалтыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. 

Бид тухайн уурхайн үйл ажиллагаанд бүрэн нийцэх баталгаат хугацаат засварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн уурхайн тоног төхөөрөмжийн менежмент, техникийн судалгаа ба хяналт, сэлбэг эд ангийн төлөвлөлт зэрэг тодорхой шаардлагуудад тулгуурлан манай туршлагатай, мэргэшсэн баг дэмжлэг үзүүлэн ажиллахад үргэлж бэлэн байна.

ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Байршил харах

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх