Зам барилгын KOMTRAX систем

Зам барилгын KOMTRAX систем

Зам барилгын салбарт зориулсан алсын зайны KOMTRAX хяналтын систем нь тоног төхөөрөмжийн парк менежментэд суурилан төслийн үйл ажиллагааг оновчтой болгох зорилготой Комацугийн дэмжих функц юм. 

Давуу тал нь юу вэ?
KOMTRAX нь таны техникийн ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг бөгөөд уг мэдээллийн санг үндэслэн бизнесийн стратеги төлөвлөлтөд эерэгээр нөлөөлдөг. Ингэснээр техник тус бүрийн бүтээмж, хүртээмжийг өсгөхөд чиглэсэн ухаалаг менежмент хийж үйл ажиллагааныхаа үр ашигийг нэмэгдүүлэх боломжтой. Та хүссэн цагтаа Комацу тоног төхөөрөмжийн мэдээллийг өөрийн компьютер болон ухаалаг утаснаас хянах бүрэн боломжийг 100% үнэ төлбөргүй олгодогоороо давуу талтай.  

Нэвтрэх

Байнгын судалгаанд суурилсан сайжруулалт

Байнгын судалгаанд суурилсан сайжруулалт

Комацу нь 2007 оноос зам барилгын тоног төхөөрөмжүүдэд KOMTRAX системийг өгөгдөл болгон суурилуулж эхэлсэн. Тоног төхөөрөмжийн технологи нь хөгжихийн хэрээр KOMTRAX ч мөн адил улам сайжирсаар байна. Комацу нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн технологийн шийдлийг олгох зорилготойгоор өдгөө 5 дахь үеийн шинэчилсэн тайлангийн загварт шилжээд байна.

KOMTRAX-ийн шинэчлэгдсэн хувилбар

KOMTRAX-ийн шинэчлэгдсэн хувилбар

KOMTRAX-ийн хамгийн сүүлийн хувилбар нь илүү интерактив бөгөөд таны өгөгдөлд хялбар нэвтрэх боломжийг олгох төдийгүй таны төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд аналитик боловсруулалтыг ашигладаг. Та бүх тоног төхөөрөмжийнхөө ажлын явцыг бодит цаг хугацаанд нь харах боломжтой бөгөөд энэ нь ямар төхөөрөмж хэрэглэж байгаагаас үл хамааран ухаалаг утас, таблет эсвэл компьютер дээрээс хандалт хийх боломжтой.
KOMTRAX вэбсайтын шинэ онцлог шинж чанаруудыг дурьдвал:

  • Google газрын зураг
  • Шаардлагатай тайлан болон гүйцэтгэлийн индексийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
  • Илүү сайжирсан хайлтын талбар
  • Ажлын байрны менежмент
  • Хялбарчилсан аналитикийн тохируулага
Дэлхийн өнцөг булан бүрт цаг алдалгүй мэдээллийг хүргэнэ

Дэлхийн өнцөг булан бүрт цаг алдалгүй мэдээллийг хүргэнэ

KOMTRAX бол үүрэн холбооны тайлангийн систем юм. KOMTRAX-ийг хиймэл дагуулаар дамжуулан тайлагнах чадвартай тул алслагдсан байршилд хамрах хүрээний талаар санаа зовох хэрэггүй болно. Байршлаас үл хамааран таны машины мэдээллийг хугацаа алдалгүй тогтмол хүргэнэ.