Уул уурхайн техникийн<br />KOMTRAX Plus систем

Уул уурхайн техникийн
KOMTRAX Plus систем

Уул уурхайн тоног төхөөрөмжийн KOMTRAX Plus нь Комацугийн хиймэл дагуулд суурилсан алсын зайн хяналтын систем бөгөөд уурхайн мастеруудад тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг цаг тухайд нь хянах, алдаа заалтыг дохиолох, олон талт тоон мэдээлэл авч анализ хийх боломжийг олгодог.


KOMTRAX Plus-ийн давуу талууд

Ямар ч нэмэлт зардалгүйгээр өөрийн техниктэй холбоотой ажлын ачаалал, гүйцэтгэл, алдаа заалт, доголдол, ээлжит засварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тутамд хянах боломжийг олгодог. Бодит шинж тэмдгүүд илрэхээс өмнө ажлын явцын өгөгдөлтэй танилцаж, тоног төхөөрөмжийн асуудлыг урьдчилан тооцож цаг алдалгүй арга хэмжээ авснаар ажлын гүйцэтгэлд доголдол гарахаас сэргийлнэ. Та хүссэн цагтаа өөрийн компьютер эсвэл гар утаснаас тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн температур, даралт, алдааны код болон урьдчилан таамаглах аналитик гэх мэт мэдээлэлд хандалт хийх боломжтой. Мөн тоног төхөөрөмжийн ачилтийн мэдээллийг өдөр бүр тогтмол ирэх ачааны хураангуй тайлан репортоор хяналт хийж болно.

Хамгийн сайн тал нь KOMTRAX Plus нь захиалгын болон ашиглалтын төлбөргүй бөгөөд Комацу тоног төхөөрөмжийг дагалдах олон төрлийн нэмэлт дэмжлэгийн нэг хэлбэр юм.

Танилцуулга татах


Системийн шинэчлэл, сайжруулалтууд

Комацу үйлдвэр 2007 оноос хойш бүх уул уурхайн тоног төхөөрөмждөө KOMTRAX Plus системийг стандартчилсан. Өнөөдрийн байдлаар бүх Комацу техникүүд үйлдвэрээс суурилсан телематик мэдрэгч технологиор хангагдсан байдаг. Энэ бол Комацу брэндийн зүгээс болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, техник ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн цаг тутмын бодит өгөгдөлд нэвтрэх эрхийг хангах үүрэг юм.

Тоног төхөөрөмжийн хяналтын системийн тусламжтайгаар их хэмжээний тоон өгөгдөл цуглуулж, түүн дээр дүн шинжилгээ хийснээр олборлолтын үйл ажиллагааг сайжруулахад ашиглах боломжтой мэдээлэл болгон хувиргах давуу талтай.

  • Машины гүйцэтгэлийг хурдан, үр дүнтэй хянах 
  • Ажлын бүтээмжийг хянах ачилтын нарийвчилсан тайлан
  • Алдаа заалтын мэдэээлэлд тулгуурлан машины яаралтай эсвэл хуваарьт засвар үйлчилгээний шаардлагыг хянах, урьдчилан төлөвлөх
  • Хялбарчилсан аналитик мэдээллийн тусламжтайгаар хэрэгцээтэй үед үйл ажиллагааг зогсоох
Алслагдмал зайг үл хамааран KOMTRAX Plus мэдээллийг дамжуулна

Алслагдмал зайг үл хамааран KOMTRAX Plus мэдээллийг дамжуулна

KOMTRAX Plus хяналтын систем нь хиймэл дагуулаар дэлхийн хамгийн алслагдсан бүс нутагт ч машины үйл ажиллагааны өгөгдлийг саадгүй мэдээлж хяналт хийх боломжийг олгодог.