Уурхайн талбайд ажилчдын эрүүл мэнд, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хамгаалах нь тухайн уурхайн хамгийн том зорилт байдаг

Уурхайн талбайн ослоос сэргийлэхэд операторуудын оролцоо болон эрсдийг бууруулах технологийн шийдэл хоёрыг хослуулах нь хамгийн үр дүнтэй аргачлал байдаг. Мөргөлтөөс сэргийлэх технологи нь тухайн уурхайн талбай дах болзошгүй эрсдлийг тооцоолон цаг алдалгүй сэрэмжлүүлэх чадвартай байх ёстой. 

SICK Ltd нь манай Трансвест компанийн бизнесийн шинэ түнш байгууллага бөгөөд барилгын болон уул уурхайн бүх тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бидний хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бидний голчлон анхаарах тоног төхөөрөмжүүдэд Экскаватор, Автосамосвал болон Дугуйт ачигчийн мөргөлтөөс хамгаалах системүүд багтаж байна.


SICK Ltd.

SICK бол хүнд даацын тоног төхөөрөмжийн мэдрэгч ба мэдрэгч системийн шийдлүүдийн дэлхийд тэргүүлэх үйлдвэр юм. 1946 онд Эрвин Сик /Dr.-Ing/ үүсгэн байгуулсан уг компани нь технологийн зах зээлийн тэргүүлэгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. SICK нь 50 гаруй охин компани болон олон тооны төлөөлөгчийн газруудтайгаар дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг.
 

Экскаваторын хамгаалах систем

  • Экскаваторын болон бусад хүнд даацын тээврийн хэрэгслийн мөргөлдөөний идэвхтэй байдлыг анхааруулна
  • Тээврийн хэрэгслийн байрлал, ачилтын горимын зөвлөмж
  • Өндөр хурдны сэрэмжлүүлэг
  • Мэдрэгчтэй дэлгэцийн ба дуут дохиолол
  • Техникийн парк менежмент /диспетчерийн ба бүртгэлийн систем/
Автосамосвалын хамгаалалтын систем
Play button

Автосамосвалын хамгаалалтын систем

  • Урд болон хойд талын ухаалаг мэдрэгч, дохиолол
  • Зам салах, хазайхыг анхааруулах
  • Доргилт, дугуй, бэхэлгээний хамгаалалт
  • Аюул, эрсдэл өндөр газрын мэдээлэл
  • Мэдрэгчтэй дэлгэц ба дуут дохиолол
  • Техникийн парк менежмент /диспетчерийн ба бүртгэлийн систем/
  • Хурдны бүрэн хэмжээст ажиллагаа (0-60 км/ц)
Дугуйт ачигчийн хамгаалах систем
Play button

Дугуйт ачигчийн хамгаалах систем

  • Урд ба хойд талын ухаалаг мэдрэгчүүд
  • Мэдрэгчтэй дэлгэц ба дуут дохиолол
  • Техникийн парк менежмент /диспетчерийн ба бүртгэлийн систем/
  • Хурдны бүрэн хэмжээст ажиллагаа (0 - Vmax)
  • Хязгаарлагдмал орон зайд маневр хийхэд туслалцаа үзүүлэх
  • Тээврийн хэрэгслийн цаана байгаа бүх саад (цонх, тээврийн хэрэгсэл, ажилтан г.м) бэрхшээлийг нарийвчлан харуулна