Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаа хэрхэн хийгддэг вэ?

Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаа хэрхэн хийгддэг вэ?

Өнөөдрийн өрсөлдөөнтэй зах зээлд, манай харилцагчид бага зардлаар өндөр бүтээлтэй ажиллаж, тухайн ажлын нөхцөлдөө ажлын бүтээмжээ дээшлүүлэх шаардлагатай тулгардаг. Манай бэлтгэгдсэн Техникийн хяналт судалгааны мэргэжилтнүүд уурхай дах ажлын нөхцлийг үнэлж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх болон бүтээлээ өсгөх боломжийн талаар ажлын нөхцөлд тохирсон зөвлөгөөг өгнө.

Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаагаар дараах зүйлүүд дээр харилцагчтай хамтран ажилладаг:

  • Тоног төхөөрөмжийн найдвартай & бат бөх байдлыг дээшлүүлэх
  • Тоног төхөөрөмжийн хослолын ерөнхий гүйцэтгэлийг нэмэгдүүлэх
  • Машины сул зогсолтыг багасгах

Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаанд дараах зүйл багтана:

  • Тоног төхөөрөмжийн нийцлийн шинжилгээ
  • Бүтээл өсгөх шинжилгээ
  • Ажлын бүтээмжийн шинжилгээ
  • Түлш зарцуулалтын хувь
  • Рейсийн хугацаа
  • Замын шинжилгээ