“Монголын Алт”(МАК) ХХК -д тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Арван нэгдүгээр сар 14, 2023
Трансвест Монголиа ХХК болон “Монголын Алт”(МАК) ХХК хооронд байгуулсан тоног төхөөрөмж худалдан авах гэрээний хүрээнд эхний PC1250-11 шинэ загварын экскаваторуудаа "Нарийн сухайт" төслийн хамт олондоо хүлээлгэн өглөө. “Монголын Алт”(МАК) ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.1 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг Монгол улсын Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 22 дахь жилдээ тасралтгүй шалгарч буй Монгол улсын тэргүүлэх компани юм.

Уурхайн хамт олондоо уурхайн ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 

Бусад мэдээ