Эрүүл, аюулгүй, тогтвортой ажлын байр
Трансвест Монголиа компани нь ажилчдынхаа ажиллаж буй орчин нөхцөлийг эерэг таатай байлгах үүднээс МУ-ын холбогдох хууль тогтоомж, толгой компанийн бодлого журмын хүрээнд эрүүл, аюулгүй, харилцан хүндэтгэлтэй ажлын байрыг бий болгохыг зорьж ажилладаг. Бид ажилтнууддаа тасралтгүй суралцан, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангаж, ажил мэргэжил болон бизнесийн урт хугацааны амжилтанд нь нөлөөлөхүйц мэргэжлийн туршлага, чадварыг эзэмших, улмаар тэдний авъяас, чадварт хөрөнгө оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
Бид үйл ажиллагааныхаа бүх түвшинд дэлхийн стандартад нийцэх дотоодын хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй сургалт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.