Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаа

Уулын бүтээл, тоног төхөөрөмжийн судалгаа

Таны тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд байлгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн. Дадлага туршлага бүхий бэлтгэгдсэн баг хамт олны тусламжтайгаар зөвхөн тухайн ажилдаа тохирсон төдийгүй илүү ажлын бүтээмжтэй, бүтээл өсч, оновчтой эд ангийн насжилтын үр дүнд таны тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Дэлгэрэнгүй

Телематик систем

Телематик систем

Тоног төхөөрөмжийнхөө бүх өгөгдөл, ажлын бүтээмжийн тоо баримт, алдаа заалт, болон ажлын ачааллын талаарх хураангүй болон дэлгэрэнгүй мэдээллийг алсын зайнаас ямар ч нэмэлт төлбөргүйгээр хянах боломжийг KOMTRAX систем бүрдүүлж өгдөг.  KOMTRAX Plus нь Комацугийн алсын зайн хяналтын систем бөгөөд уурхайн мастерууд, үйл ажиллагаа хариуцсан менежерүүдэд техникийн ажлын гүйцэтгэлийг цаг тухайд нь хянах, тоног төхөөрөмжийн асуудлаар анализ хийх боломжийг олгодог.

Дэлгэрэнгүй
Автономит тээвэрлэлтын систем

Автономит тээвэрлэлтын систем

Автономит тээврийн системээр олон төрлийн машинуудыг зэрэг удирдах боломжтой. Тун удахгүй та уурхайн талбайд операторгүй олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг зэрэг ажиллуулж, PC7000 теле-алсын удирдлагатай экскаваторын хөрсний хутгалтыг нь хянаж, уурхайн ажлыг бүрэн автоматжуулах боломж бид бүхэнд нээлттэй байна. 

Компьютерийн удирдлагатай операторгүй тээврийн хэрэгсэл нь салбартаа урьд өмнө байгаагүй хамгийн шинэлэг, технологийн дэвшилтэт шийдэл бөгөөд бид харилцагч нарынхаа оролцоотойгоор улам төгөлдөржүүлэх зорилготой ажилладаг.

Дэлгэрэнгүй

Илүү аюулгүй, илүү үр дүнтэй болгоё

Комацугийн инженерчлэл, технологийн дэвшилтэт арга ухаанд суурилан та өөрийн уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдлыг дэмжиж, тонон төхөөрөмжийн ажлын бүтээмж гүйцэтгэлийг бүрэн хянаснаар улам сайжруулах олон төрлийн боломжууд бий болсоор байна.

Экскаватор болон автосамосвал ачилт хийх явцад гарч болзошгүй саад тотгорыг урьдчилж илрүүлэх, цаг алдалгүй арга хэмжээ авснаар аваар гарахаас зайлсхийж уурхайн аюулгүй ажиллагааг сайжруулна.

Цөөн тооны тоног төхөөрөмжөөр илүү их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх нь уурхай бүхэнд чухал. Мөн техникийн засвар үйлчилгээний зардлыг 10 хувиар бууруулах; дугуйн ашиглалтыг 40 хүртлэх хувиар нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүнг харах боломжтой.  
Мөргөлтөөс сэргийлэх систем

Мөргөлтөөс сэргийлэх систем

Уурхайн үйл ажиллагаанд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хадгалах болон ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалахыг хамгийн чухал зорилтоо болгодог бөгөөд болзошгүй осол аваарын нөхцөл байдлыг судалж, тохирох шийдвэрийг эрэлхийлэх хэрэгцээ шаардлага их байдаг.
Уурхайн талбайн ослоос хамгаалахад эрсдлийг бууруулах операторуудын аюулгүй ажиллагааг дэмжих технологи шаардагддаг. Ослын талаарх мэдлэг, туслах технологи хоёрт тулгуурлан эдгээр эрсдлээс сэрэмжлэн аваар осолгүй ажиллах боломжтой.

Дэлгэрэнгүй
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх