Эрсдэлээс хамгаалах нь хамгаас чухал

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжид автомат галаас хамгаалах систем суурилуулах нь хүний эрдэнэт амь насыг хамгаалахаас гадна тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулах эрсдлийг бууруулахад хамгийн үр дүнтэй арга юм. Галаас хамгаалах систем нь түлш, дулаан гэх мэт гал үүсэх магадлал бүхий эх үүсвэрүүд дээр төвлөрсөн аюулын нарийвчилсан мэдрэгчтэй байх ёстой. Гал унтраах автомат систем нь илрүүлэх, ажиллуулах, унтраах гэсэн гурван үндсэн сегментээс бүрддэг.

• Илрүүлэх: Тусгайлан анхаарах байршилуудад ерөнхийдөө хөдөлгүүр (цахилгаан), генератор, гидравлик систем зэрэг багтах боловч цахилгаан үүсгэврийн төвүүдийг мөн хамгаалдаг.

• Ажиллуулах: Хяналтын нэгжүүд нь үсэг ба тоон дэлгэц дээр системийн нарийвчилсан мэдээллийг өгдөг. Дараа нь машины операторууд системийн бэлэн байдал болон алдааг тодорхойлох боломжтой болно. Хяналтын нэгжийг операторт хялбар харагдахаар байрлуулсан байх бөгөөд ингэснээр дэлгэцийг уншиж, удирдлагыг гартаа авах бүрэн боломжтой. 

• Унтраах: Галыг оновчтой богино хугацаанд унтраахад мэдрэгч болон хор цацах цоргоны байршил, тоо хэмжээ нь чухал байдаг. Цацагч хошуу нь гидр хоолойгоор дамжуулан галын хор хадгалах цилиндрт холбогддог. Хошууны байршлууд нь тухайн техникийн овор хэмжээ, хамгийн эрсдэл бүхий гэж тодорхойлсон хэсгүүдээс хамаарч суурилагддаг.

• Сургалт болон худалдан авалтын дагаах засвар үйлчилгээ
Системийн суурилуулалтыг дагаад харилцагчийн ажилтнуудад сургалт ордог. Сургалтын агуулгад галын системийн ажиллагааны горим, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг цогцоор нь багтаасан байдаг. Уг системийн үзлэг, дагалдах засвар үйлчилгээг зөвхөн үйлдвэрээс бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх эрхтэй. 

Галын аюулгүй байдал бол аливаа уурхайн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн чухал элемент юм. Үүнийг үр дүнтэй болгоход цаг хугацаа,  мэдлэг туршлага, найдвартай бүтээгдэхүүн шаардагддаг. Мэдлэг, төлөвлөлтийн тусламжтайгаар уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийг тодорхой болгосноор эрс багасгах боломжтой.

FIRE and SAFETY Industries (FSI)

Трансвест Монголиа нь Австралийн Fire & Safety Industries (FSI) галын аюулаас хамгаалах системийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. FSI-ийн галаас хамгаалах систем нь Монголын уур амьсгалд зориулагдан хүйтэнд тэсвэртэйгээр боловсруулагддаг бөгөөд өөрсдийн технологиор патегтжуулсан хөөсөн буюу шингэн бүтэцтэй галын хорыг ашигладаг. Уг системийн суурилуулалт, үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ болон дагалдах сургалтыг үйлдвэрийн стандартын дагуу манай мэргэшсэн техникийн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг. FSI нь дэлхийн зам барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг олон салбарт өрсөлдөхүйц үнэ, бүтээгдэхүүний гүйцэтгэл, чанараар баталгаажсан шилдэг систем юм.

https://fireandsafety.com.au/
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих
Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих
ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх