Олон улсын туршлагад суурилсан оновчтой шийдлийг санал болгоно

Олон улсын туршлагад суурилсан оновчтой шийдлийг санал болгоно

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компаний охин компани юм.

БИДНИЙ

Манай хамт олон нэн түрүүнд харилцагчдынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, баталгаат засвар үйлчилгээг санал болгохын зэрэгцээ хэрэглэгч нэг бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх өвөрмөц шийдлүүдийг нийлүүлэхэд онцгойлон анхаарч, салбартаа жишиг компани байхыг зорилт болгон ажиллаж байна.

 
Хэрэглэгчиддээ шилдэг тоног төхөөрөмж, сонгодог шийдлүүдийг санал болгогч тэргүүний компани байна.
 

  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА: Бид “Аюулгүй байдал бол, Аз биш Сонголт” гэдэг зарчмаар ажиллагдаг.
  • ШУДАРГА БАЙДАЛ: Бид ажилчид, үйлчлүүлэгчид болон нийлүүлэгчиддээ шударгаар ханддаг.
  • ХҮНДЭТГЭЛ: Бид бүх нийтийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэдэг.
  • АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ: Бид ажилтан, албан хаагчдаа өөрсдийн мэдлэг чадвар, хүч чадлаа дайчлан хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахыг дэмждэг.
  • УРАМШУУЛАЛ: Бид ажилчдынхаа хувийн идэвх санаачилга, амжилтыг байнга урамшуулан дэмжиж байдаг.
  • АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ: Бид албан хаагчдынхаа ажил болон амьдралын хэв маягт тогтвортой, тэнцвэрт байдлыг бий болгохыг эрхэмлэдэг.
  • НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА: Бид ажиллаж, амьдарч байгаа нийгмийнхээ өмнө өндөр хариуцлага хүлээх бөгөөд ажилчдынхаа нийгмийн идэвх оролцоог байнга дэмждэг.
  • ХАНДЛАГА: Өөрсдийн үнэт зүйлийн дагуу эрч хүчтэй, өөдрөг үзлийг баримтлан цаашдын ажил хэрэгтээ бүх чадлаа дайчлан ажиллана.
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх