ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТОЙМ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТОЙМ

Трансвест Монголиа компани нь Монгол  улс дахь үйлчлүүлэгчиддээ  дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг хүргэдэг. Манай  байгууллагын хувьд дэлхийн жишигт хүрсэн гэдэгт зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ  багтаад зогсохгүй, үйл ажиллагааны бүх салбартаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлыг чухалчилж өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажилладаг. 
Трансвест Монголиа компани нь ажилчиддаа осол гэмтэлгүй харих бололцоогоор  ханган ажилладаг бөгөөд эрүүл мэнд - аюулгүй ажиллагаа нь манай үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг юм. Бид аливаа ажлыг гүйцэтгэхэд зөв арга барилыг баримталдаг.  Ажлаа зөв хийнэ гэдэг нь алхам тутамдаа аюулгүй ажиллагааны шийдвэрүүдийг зөв гаргана гэсэн үг юм. 
Манай компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавидаг бөгөөд үүнд шаардлагатай бүхий л төрлийн нөөцүүдээ ашиглахын зэрэгцээ нийт ажилчид “Аюулгүй байдал бол Аз биш, Аюулгүй байдал бол Сонголтгэсэн зарчмыг баримталдаг. 

ХАБЭАБО-ны Удирдлагын Тогтолцоо

ХАБЭАБО-ны Удирдлагын Тогтолцоо

Удирдлагын баг маань байгууллагын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд манлайлан оролцож, хариуцлагаа  бүрэн ухамсарладаг. Бид эрүүл мэнд, аюулгүй ажиллагаагаар үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байхыг зорьж байгаа бөгөөд компаний ажилчдын хувьд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны түвшинг  дээшлүүлэхэд санаа бодлоо нэмэрлэж, ажлын талбай дээрх аюулыг илрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг юм.



Трансвест Монголиа компани нь эрүүл,  аюулгүй ажлын орчинг ханган ажиллахдаа  практикт шалгарсан арга барилуудыг ашиглан өөрсдийн  зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах талаар үргэлж анхаардаг. 


 
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх