Ирээдүйд хөтлөх шийдлүүд

Зам барилгын салбарт "Smart Construction" ухаалаг технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний тусламжтайгаар тухайн техникийн ажлын бүтээмж 20 хүртлэх хувиар нэмэгдэх бүрэн боломжтой байдаг.
Хамгийн чухал ажлуудаа цаг хугаацаанд нь түрүүлж гүйцэтгэх явцдаа тоног төхөөрөмжийн эвдрэл, элэгдэлийг багасгаж урсгал зардлыг танах боломжийг бид санал болгож байна.
  
 
Ухаалаг бульдозер Ухаалаг ажиллагаа

Ухаалаг бульдозер Ухаалаг ажиллагаа

Комацу PC490LCi моделын ухаалаг хөрс түрэгч техниктэй дүйцэхүйц машиныг ажиллуулснаар таны өдөр тутмын үйл ажиллагаанд мэдэгдэхүйч өөрчлөлтийг авчирна. Та нэг техникээр хэд хэдэн техникийн ажлыг нугалж, урсгал зардал болон цаг хугацааны бодит хэмнэлтийг харж болно. Манай техник хяналт судалгааны мэргэшсэн багаас өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн ухаалаг технилогийн талаар ажлын арвин туршлага, судалгаанд суурилсан зөвлөмж зөвлөгөөг авах бүрэн боломтой. 
Ухаалаг хяналтын систем

Ухаалаг хяналтын систем

Комацугийн бүрэн интеграцичлал бүхий "3D GNSS" систем нь үйлдвэрээс дэмжигддэг бөгөөд техникийн илүү үйлдлийг танах, үйл ажиллагааны ашгийн хувийг нэмэгдүүлэх тал дээр олон боломжуудыг гаргаж ирдэгээрээ давуу талтай. Комацугийн ухаалаг хяналтын системмйн гол зорилго нь хөрс хуулах, түрэх, тээвэрлэлт хийх зэрэг үйл ажиллагааны үе шат бүрт машины ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлж, илүүдэл зардлыг бууруулахад оршино. 

Дэлгэрэнгүй
Худалдан авалтын дараах технологийн шийдлүүд

Худалдан авалтын дараах технологийн шийдлүүд

бТа өөрийн үйл ажиллагаанд нарийвчилсан тооцоололд суурилсан зардлын хэмнэлт, нэмэлт бүтээмжийг бий болгохыг хүсч байна уу? Бид таны одоогийн техникийн парк дээр судалгаа хийж нэмэлтээр Ухаалаг технологийн оновчтой шийдлүүдийг санал болгосноор техникийн гүйцэтгэл, ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлэх боломжтой. 

Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэт GPS байршил тогтоох системийг ашиглан ачааны машин, экскаваторын ажиллагааг нарийвчлан тооцож, автоматжуулна.
 
Зам барилгын техникийн телематрик систем

Зам барилгын техникийн телематрик систем

Холын зайнаас техникийн ажиллагааг цаг тухай бүрт нь хянах боломжийг Комацугийн KOMTRAX систем олгодог. Энэхүү олон талт бодит мэдээлэлд суурилан аливаа бизнесийн үйл ажиллагаанд стратегийн шийдвэр гаргаж өөрчлөлт хийснээр техникийн бэлэн байдлын нэмэгдүүлж бүтээмжийг сайжруулна.  
Мөн уг системээр дамжуулан засвар үйлчилгээний давтамж болон зардлыг хянана. Энэхүү телематрик систем нь Комацу тоног төхөөрөмжид үйлдвэрээс суурилагдан ирдэг бөгөөд нэмэлт зардалгүй ашиглах боломжтой.

Дэлгэрэнгүй