Жигд үйл ажиллагаа: Бульдозер нь үйл ажиллагааны явцад эрчимтэй түрэх горимд байх ба тооцолсон гадаргууд ойртож эхлэх үед тэгшлэх горимд автомтаар шилждэг.
Ухаалаг ажиллагаа: Оператор нь бульдозерийн түрэх горим болон ажлын бүтээмжээс шалтгаалан ачааллыг тохируулах боломжтой.
Явах ангийн хий эргэлтийг багасгах: Хий эргэлтээс шалтгаалах явах эд ангийн элэгдэл, тэгшилсэн талбайн эвдрэл зэргийг бууруулна.
Ачааллуулах тохиргоо: Машины ачааллыг хянах тохиргоог харьцах материалын шинэ чанараас хамааран сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хуурай элсэрхэг сул хөрс эсвэл нойтон хүнд шаварлаг материалтай харьцах үедээ системийн үйл ажиллагааг тохируулан ажиллана.
Өөрчлөлт орсон гадаргуун мэдээллийг санах: Операторын кабин дээр байрлах GNSS антен нь бульдозерийн тасралтгүй үйл ажиллагааны явцад машины бодит өндөрсөлийг хэмжиж өөрчлөлт орсон гадаргуун мэдээллийг цуглуулна. Операторын сонголттой тохиргоог ашиглан үйл ажиллагааны явц дахь бодит хэмжилтийг хийнэ.