Эрүүл, аюулгүй, тогтвортой ажлын байр

Эрүүл, аюулгүй, тогтвортой ажлын байр

Трансвест Монголиа компани нь ажилчдынхаа ажиллаж буй орчин нөхцөлийг эерэг таатай байлгах үүднээс  МУ-ын холбогдох хууль тогтоомж, толгой компанийн бодлого журмын хүрээнд эрүүл, аюулгүй, харилцан хүндэтгэлтэй ажлын байрыг бий болгохыг зорьж ажилладаг.  Бид ажилтнууддаа тасралтгүй суралцан, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангаж, ажил мэргэжил болон бизнесийн урт хугацааны амжилтанд нь нөлөөлөхүйц мэргэжлийн туршлага, чадварыг эзэмших, улмаар тэдний авъяас, чадварт хөрөнгө оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Бид үйл ажиллагааныхаа бүх түвшинд дэлхийн стандартад нийцэх дотоодын хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй сургалт хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Нээлттэй ажлын байр

Манай бүх зарлагдсан ажлын байруудыг доорх холбоосоор орж сонирхоно уу. 

Сонгон шалгаруулалт

Трансвест Монголиа компанийн нээлттэй ажлын байрны заруудаас өөрийн мэргэжил, туршлагад тохирох ажлын байранд ажилд орох өргөдөл, анкет бөглөн careers@transwest.mn цахим хаягаар илгээх.

Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан та бүхэнд талархал илэрхийлье. Бид зөвхөн эхний шатны шалгаруулалтад сонгогдсон ажил горилогчтой холбогдож ярилцлагын цаг товлох болно.

Бид шаардлагатай тохиолдолд ажил горилогчийн өмнөх ажил олгогчтой холбогдож тодорхойлолт авах болон тухайн ажлын байрны онцлогоос хамаарч мэргэжлийн ур чадвар тодорхойлох шалгалт авах боломжтой.

Эхний шатны ярилцлагад тэнцсэн ажил горилогчдоос 2 дахь шатны ярилцлагыг тухайн ажлын байрны шууд болон шууд бус удирдлагуудтай хамтран авах. 

Ажилд авах явцад хүлээн авсан бүх мэдээллийг харгалзан үзэсний үндсэн дээр сонголтыг эцэслэн шийдвэрлэснээр манай хүний нөөцийн мэргэжилтэн амжилттай ажил горилогчтой холбоо барьж, ажлын байр санал болгох болно.

Дадлагажигч ажилтан хөтөлбөр
Ажлын гараагаа зөв эхлэх боломж

Дадлагажигч ажилтан хөтөлбөр

Трансвест Монголиа компанийн зүгээс цалинтай дадлагажигч ажилтан хөтөлбөрийг 2017 оноос хойш амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Манай хөтөлбөрийн гол давуу тал нь олон улсад зөвшөөрөгдсөн техник мэргэжлийн хөтөлбөрийн дагуу, салбарын мэргэжилтнүүдийн туршлагад суурилан ажлын талбарт дадлагажих боломжийг олгодог. Бид дадлагажигч бүрийн мэргэжлийн ур чадвараас гадна, ажлын цаг төлөвлөлт, англи хэлний чадамж зэргийг дээшлүүлэхэд анхааран ажилладаг.
Та энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бол манай одоогийн нээлттэй ажлын байрны зарыг харна уу.