Misheel Kids Dental project
Компанийн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд "Мишээл" хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн "Цаатан - Aмны хөндийн эрүүл ахуйг сайжруулах" төсөл маань амжилттай хэрэгжлээ.
Төслийн гол зорилго нь алслагдмал хөдөө орон нутгийн орлого багатай иргэдэд тухайн орон нутагт нь очиж эмчилгээ, үзлэгийг хийж ажиллах байсан юм. Энэ ажлын хүрээнд гадаад, дотоодын шүдний эмч нараас бүрдсэн баг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллаж 349 иргэнд 500 гаруй эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийж өгсөн юм.
Эмчилгээ, үзлэгт хамрагдахаар ойр орчмын сумдаас 4 цаг гаруй аялаж ирсэн иргэд цөөнгүй байсан гэж бодохоор энэ төсөл ямар цагаа олсон ажил байсныг харуулж байна.
Төслийг гардан хэрэгжүүлсэн #MisheelKidsFoundation -ы хамт олонд баярлалаа.