Нийгмийн хариуцлага - Налайх МСҮТ
Аравдугаар сар 21, 2019
Трансвест Монголиа компани байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Налайх дахь “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв”-ийн нийтийн гал тогооны дотор засал, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлийг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн 2019 оны 10-р сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэ жил Налайх дахь МСҮТ-ийн үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд Монгол улсын геологи, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрлэлийн салбарын хамгийн анхны мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэн гаргаж ирсэн түүхтэй уг сургуульд өдгөө Монголын ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон 18 аймгийн 700 гаруй сурагчид нийт 19 төрлийн мэргэжлээр амжилттай суралцаж байна.