Энэ жилийн тэмцээний Аварга багаар:
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын баг шалгарч Алтан медаль, шилжин явах цомыг 2 дахь удаагаа өргөж ХОШОЙ АВАРГА боллоо.
2-р байранд:
2018 оны аварга Оюу Толгой ХХК-ийн баг шалгарч Мөнгөн медаль
3-р байранд:
2015, 2016 онуудын хошой аварга "Багануур" ХК-ийн баг шалгарч Хүрэл медалийн эзэд боллоо. Мөн шагналт 4-р байранд Хас Лизинг (Хас банк)-ны баг шалгарч, Шилдэг довтлогчоор "Багануур" ХК-ийн багийн тамирчин М.Дэлгэрсайхан, Шилдэг хаалгачаар "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын багийн тамирчин Б.Баясгалан, Шилдэг хамгаалагчаар "Монголын Алт" МАК ХХК-ийн багийн тамирчин Т.Мөнхнаст нар тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон бүх баг тамирчдадаа ТАЛАРХАЛ илэрхийлж спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Уул уурхайн салбарын хамгийн том "Komatsu Cup" хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.


