Трансвест Монголиа ХХК нь Аюулгүй ажиллагааны эерэг хандлага, зөв соёлыг хэвшүүлэхийн тулд ажилтан бүрийн идэвх оролцоог дэмжин ажилласны үр дүнд 2015 оноос хойш 2000 өдөр буюу 5 жил гаруйн хугацаанд Хөдөлмөрийн Чадвар алдсан осол, гэмтэл гаргалгүй ажиллаж энэхүү ажилтанд хүрлээ. Энэ хугацаанд Монгол залуус аюулгүй ажиллагааг хэрхэн ажлын байрандаа хэвшүүлж, осол гэмтэл гаргалгүй ажиллаж болдгийг харуулсан олон сайн туршлагыг өдрөөс өдөрт хуримтлуулж цаашид улам бүр хөгжүүлэн сайжруулахаар хичээн ажиллаж байна.
Компанийнхаа нийт ажилтнууд болон харилцагч, үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлж, цаашид тогтмол үр дүнтэй хамтран ажиллахдаа таатай байгааг уламжилъя.
Аюулгүй байдал бол, Аз биш Сонголт.
#TranswestMongolia #LTIfree2000days