Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт татах "DISCOVER MONGOLIA 2020" чуулган
18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд Трансвест Монголиа ХХК амжилттай оролцлоо. 10 сарын 30-ны өдөр болсон уг чуулганы үеэр 2020 онд Монгол Улсын эдийн засаг, түүний гол хөдөлгүүр болох уул уурхайн салбарт Ковид-19 цар тахлын үеэр тулгарч буй бэрхшээл болон эдийн засгийн хямралыг даван туулахад энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, компаниуд хэрхэн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах гэх мэт олон асуудлыг хэлэлцэн Монголын уул уурхайн салбар тогтвортой байдлын талаар чууллаа.