“Шивээ-Овоо” ХК Комацу үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэлт хийлээ

Гуравдугаар сар 10, 2021
Print Page
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 211 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”- гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76,0 мян.тн, хөрс хуулалт 330,0 мян.м3-ээр тус тус өссөн байна. Энэхүү эрэлт хэрэгцээг ханган ажиллахад зайлшгүй шаардлагатай техник шинэчлэлтийн хүрээнд, уул уурхайн шалгарсан техник болох Японы KОМАЦУ брэндийн өндөр бүтээлийн технологийн автосамосвал тав, гидро экскаватор нэг ширхэгийг ажилд оруулаад байна.

Бусад мэдээ