Дэлхийн 6 дахь Алтан Инженер

Есдүгээр сар 11, 2024
Print Page
Д.Гал-Эрдэнэ /Засвар Үйлчилгээний Газрын Дарга/






Трансвест Монголиа” ХХК Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.
2009 онд байгуулагдсан цагаасаа өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн Засвар үйлчилгээний газрын дарга Д.Гал-Эрдэнэ Комацугийн “Алтан инженер” цомын эзэн болжээ. Дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой энэ цомыг одоогоор дэлхийн хэмжээнд 5 хүн эзэмшдэг бол Гал-Эрдэнэ 6 дахь инженер боллоо. Анх дата хариуцсан шинжээчээр ажилд орж, өөрийгөө боловсруулан ахиж дэвшсээр ийнхүү “Gold application engineer” болжээ. Түүнээс гадна “Трансвест Монголиа” ХХК уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ирээдүйн инженерүүдийг сургахад анхаарч ажилладаг бөгөөд энэ жил 20 гаруй оюутан элсүүлж инженерээр бэлтгэх, мэргэшүүлэхээр ажиллаж байна.
Юуны өмнө дэлхийн хэмжээний инженер болсонд баяр хүргэе. Ямар шалгуураар энэ цомыг авдаг вэ?

Баярлалаа. Эхлээд компанийнхаа зорилгыг танилцуулъя. Харилцагчдынхаа ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанарыг өсгөхөд чиглэсэн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, баталгаат засвар үйлчилгээг санал болгохын зэрэгцээ хэрэглэгч нэг бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх өвөрмөц шийдлүүдийг нийлүүлэхэд онцгойлон анхаарч, салбартаа жишиг компани байхыг зорилт болгодог. Эндээс миний ажлын, бидний ажиллах арга барилын чиглэл маш тодорхой болж байгаа юм. Комацу үйлдвэрээс нэлээд ач холбогдол өгч тодорхой үе шаттай сургалтууд явуулж, шалгалт авч байж тухайн шагналыг олгодог. Миний хувьд 2016 онд эхлэн суралцагчийн курс төгсөөд 2017, 2018 онд жил дараалан сургалтад сууж, 8 жил судалгааны ажил хийж, практикт нэвтрүүлж ажилласнаар энэ шагналын эзэн болсон. Төсөл 2 чиглэлтэй. Уурхайд ажиллаж байгаа машин техникийг хэрхэн оновчтой ашиглаж уулын бүтээлийн ажил хийх, уулын бүтээлийн ажил гүйцэтгэхдээ ашиглалтын зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэгт төвлөрсөн. Үүн дээрээ үндэслэн уулын бүтээлийн судалгааны ажлаа хийдэг. Үйлдвэрийн сургалтад сууснаар техникийн мэдээллийн судалгааны инженерийн /appli cation engineer/ сүлжээндбүртгүүлж байна гэсэн үг. Дараа нь судалгааны ажлуудаа хийгээд, тайлангаа бэлдээд сайжруулалтын төслүүд хийж гүйцэтгэдэг. Хийсэн ажлын тайлан мэдээлэлээ Комацугийн үйлдвэрийн инженерийн багт илгээгээд тэнд хянаж оноо өгдөг. Энэ оноо 100 хүрвэл хүрэл, 250 оноо авбал мөнгөн, 500 оноо хүрэхэд алтан сертификатын болзол хангаж шалгалтад орох эрхтэй болдог. 2018 онд 250 оноо авч шалгалт өгөөд мөнгөн сертификат, цом авсан. Үүнээс хойш 6 жилийн хугацаанд хийсэн тайлан төслөөрөө 500 оноо цуглуулж өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалт өгсөн. Миний хийсэн төслүүд ямар амжилтад хүрсэн, хэрэглэгчдэд, компанидаа ямар давуу тал бий болгосон гэдгээ тайландаа дурдаж шалгалт өгөөд тэнцлээ. Саяхан техникийн мэдээлэл судалгааны инженерийн /Gold application engineer/ алтан цомоо хүлээж авсан. Дэлхийн бүх оронд хүчинтэй Комацугийн хүлээн зөвшөөрөгдсөн “Gold application engi-neer” болсон. Алтан сертификатын шалгалтад тэнцсэн 5 хүн байдаг. Би 6 дахь нь болж байна. Өмнөх 5 инженерүүд Чили, Австрали, Япон улсад бий. Нөгөө талдаа дэлхийн аль ч оронд Комацуг төлөөлж ажиллах боломж бүрдэж байгаа. Судалгааны ажил, тайлангууд бол Комацугаас өгч байгаа зөвлөмж гэсэн үг. 

Суурь тооцоолол хийсний ач холбогдол юу вэ? Одоогийн байдлаар ямар ямар компанид үйлчилгээ үзүүлээд байна.

Ер нь бол харилцагчийн зорилго бол бага зардлаар бүтээмжээ өсгөж зорилтот уулын бүтээлдээ хүрэх, ингэхдээ оновчтой техникийн хослолыг ашиглах юм. Компани болгон уулын ажлаа ийм техникээр гүйцэтгэнэ ээ гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Тэр зорилгодоо хүрэхгүй хүндрэл бэрхшээл тулгарна.
Тэр тохиолдолд бид хамтарч ажилладаг, суурь шалтгаануудыг олж илрүүлэн боломжит хувилбаруудыг тодорхойлдог. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хийснээр тухайн машинуудын бэлэн байдлыг үнэлж, үүндээ тулгуурлаад зорилтот уулын бүтээлийг хийж чадах уу гэдгийг том зургаар харахад нь тусалдаг.
Манай компани “Эрдэнэт үйлдвэр”- тэй хамтарч ажиллан уулын бүтээлийн бүрэн судалгаа хийсэн. “Хишиг Арвин” компанийн уулын ажлын судалгааг хийлээ. “Болд Төмөр Ерөө гол”-ын Баянголын уурхайд дундаж ачилтын менежментийг сайжруулах, автосамосволын цаг ашиглалтыг нэмэгдүүлэх гэсэн 2 төсөл гүйцэтгэсэн.
“Аpplication engineer”-ийн хийдэг нэг том ажил бол уурхайн тээврийн замын судалгаа. Тухайн тээврийн зам дээр ямар сайжруулалт хийх боломжтой байна, одоогийн нөхцөл байдал ямар байна гэдгийг судалж үзээд тохирох загварчлалыг гаргаж ирдэг

Бусад мэдээ