2 дахь Жилдээ Олон Улсад Хүлээн Зөвшөөрөгдсөн "АЖИЛЛАХАД ТААТАЙ БАЙГУУЛЛАГА"-аар Шалгарлаа.

Наймдугаар сар 21, 2024
Print Page

Трансвест Монголиа ХХК нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "АЖИЛЛАХАД ТААТАЙ БАЙГУУЛЛАГА" болох болзлыг амжилттай хангаж, Монгол Улсад тэр дундаа уул уурхайн салбарт хоёр дахь жилдээ дарааллан авч буй анхны байгууллага боллоо.
Great Place to Work гэж юу вэ?
•              Дэлхийн 97 улсад
•              10,000 гаруй компанид
•              10,2 сая ажилтны дунд хийгддэг Ажиллахад таатай байгууллагын тухай судалгаа юм.
Энэхүү шалгуур үзүүлэлтийг хангахын тулд тухайн байгууллагын нийт ажилтнуудын дунд итгэлцлийн индекс болон соёлын аудитын хүрээнд судалгаа хийж, тус институтээс хөндлөнгийн дүгнэлт хийн, хараат бус байдлаар үр дүнг тодруулан олгодог билээ.
Трансвест Монголиа ХХК нь 2 дахь жилдээ энэхүү үзүүлэлтийг хангахад дараах 5-н үзүүлэлт хамгийн өндөр байр суурийг эзэлсэн байна.

💙 Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
💙 Үнэгүй өдрийн хоол, унааны хангамж
💙 Ажил амьдралын тэнцвэртэй байдал
💙 Байгууллагын нэр хүнд, hashtag#Komatsu брэнд
💙 Багийн уур амьсгал, хамт олон