Технологийн
шийдлүүд
Ухаалаг технологид суурилсан ЦОГЦ ШИЙДЭЛ
Бид харилцагч бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцэх дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд тухайн ажлын талбайд оновчтой, эрсдэл багатайгаар хамгийн өндөр бүтээмжийг бий болгоход анхаарч бүх төрлийн төрөлжсөн сургалт, зөвлөгөө зэрэг дэмжлэгийг үзүүлдэг.
Комацу нь Япон инженерийн ур чадвараар бүтээгдсэн техникийн зайнаас хянах систем, мөргөлдөхөөс хамгаалах систем, телематик, автономит удирдлагатай систем зэрэг олон дэвшилтэт технологийг салбартаа анхдагч нь юм.

Ирээдүйг одоо
Ухаалаг технологи /Smart Technology/ -ийн тусламжтайгаар машины түр зогсолтын давтамжийг багасгаж, үйл ажиллагааны нарийвчлал, үр ашгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдаг. Тухайн төслийн хөрс хуулалт болон ачилтын нөхцөл байдал, алслагдмал байршил зэрэг хүчин зүйлсээс үл хамааран том оврын тоног төхөөрөмжид суурилуулсан техникийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар танай үйл ажиллагаанд олон төрлийн эерэг үзүүлэлтүүд гарна.