Komatsu Cup - 2018

Зургаадугаар сар 20, 2018

Трансвест Монголиа компани харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 06 сарын 16-ны Бямба гарагт Бага тэнгэрийн аманд байрлах ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 12 багийн нийт 200-аад тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс алтан медаль шилжин явах цомын эзнээр Оюу Толгой ХХК, мөнгөн медалийг Хишиг Арвин Индустриал ХХК, хүрэл медалийг Хас Лизинг (Хас Банк), шагналт 4-р байрыг Шарын Гол ХК-ийн баг тус тус эзэллээ.

Мөн тус тэмцээний "Шилдэг довтлогч"-оор Оюу Толгой багийн тамирчин Т.Мөнхболд, "Шилдэг хамгаалагч"-аар Хас банкны тамирчин Б.Баатаржав , "Шилдэг хаалгач"-аар Хишиг Арвин Индустриал багийн тамирчин Б.Чингис нар шалгарч хамт олноо тэргүүлсэн юм.

Бусад мэдээ