Алдрын танхим ⚽⚽⚽

Долдугаар сар 9, 2020
#KomatsuCup хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 🏆🏆 Хошой аварга, 🥉1 удаагийн Хүрэл медальт Багануур ХК-ийн баг тамирчид спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ хөлбөмбөгийн спортыг хүүхэд залууст сурталчлан таниулах, улмаар ирээдүйн тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор уурхай дээрээ хөл бөмбөгийн АЛДРЫН ТАНХИМ байгуулж 2020.07.08-ний өдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, Багануур дүүргийн Хар алмаз клубийн эзэн Б.Эрдэнэбаяр, Дасгалжуулагч спортын мастер Б.Зориг, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун #TranswestMongolia компанийн төлөөллүүд оролцож хүндэтгэлийн тууз хайчлан тус танхимын үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

Хөлбөмбөгийн спортод хайртай, зүрх сэтгэлээ зориулж, хөгжүүлж яваа #Багануур багийн залууст болон #БагануурХувьцаатКомпани – ийн нийт уурхайчид, хамт олонд ажлын амжилт хүсэж #KomatsuCup хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 🏆🏆🏆 Үнэмлэхүй аварга болохыг хүсэн ерөөе!


#KomatsuCup #BaganuurTeam #TranswestMongoliaLLC

Бусад мэдээ