Механик засвар үйлчилгээ

Механик засвар үйлчилгээ

Харилцагчдын зүгээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний хэрэгцээ шаардлага гарахад  манай засварын баг хамт олон хугацаа алдалгүй, хүртээмж сайтай үйлчилгээг үзүүлэх нэгдмэл зорилготой ажилладаг. Бид эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллах боломжтой бөгөөд харилцагч таны ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, оновчтой шийдлүүдийг санал болгон ажиллаж байна. Манай мэргэжилтнүүд бүгд ажлын талбарт дадлагажиж бэлтгэгдсэн бөгөөд дараах техникийн төрлүүд дээр мэргэшсэн болно.

  • Автосамосвал
  • Гидр экскаватор
  • Бульдозер
  • Дугуйт ачигч
  • Шугаман ачигч
  • Гинжит экскаватор
  • Өрөмдлөгийн тоног төхөөрөмж
Дуудлагын засвар үйлчилгээ

Дуудлагын засвар үйлчилгээ

Машины бэлэн бус байдлаас үүсэх эдийн засгийн хохирол цаг минутаар хэмжигддэг тул манай дуудлагын засварын баг харилцагчийн өгсөн дуудлагын дагуу тухайн ажлын талбарт 24 цагийн дотор хүрч ажиллахыг зорилт болгон ажилладаг. 
Угсралтын үйлчилгээ

Угсралтын үйлчилгээ

Манай засвар үйлчилгээний төв нь уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжийг бүрэн сэргээн засварлах, задлах, угсрах үйлчилгээг иж бүрнээр гүйцэтгэдэг.

Гэрээт үйлчилгээ

Гэрээт үйлчилгээ

Ажлын талбай дээрх засвар үйлчилгээний төрөлжсөн шийдлүүд нь манай онцлох үйлчилгээнүүдийн нэг бөгөөд бид гэрээт засвар үйлчилгээний уян хатан нөхцлүүдийг санал болгон ажилладаг. Трансвест Монголиа компанийн мэргэшсэн баг хамт олон шаардлагатай үед танд туслахад бэлэн байна.
Трансвест Монголиа ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

Цахим шууданд
Шинэ мэдээлэл хүлээн авах
Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх