Дэвшилтэт сургалт, техникийн судалгаанд суурилсан дэмжлэгийг харилцагчиддаа үзүүлэн ажиллахыг зоридог

Том оврын машин тоног төхөөрөмжийн хийц болон технологид богино хугацаанд асар их дэвшил гарсан. Жил бүр хувьсан өөрчлөгдөж буй техногийн дэвшлийг даган манай байгууллагын харилцагчиддаа санал болгох сургалт, засвар үйлчилгээний төрөл болон техник судалгааны дэмжлэгүүд энэхүү хурдтай өөрчлөлтийг угтан авч, зэрэгцэн сайжирч явахыг эрмэлздэг.
Энэ зорилтоо биелүүлэхийн тулд бид жил бүр ажилтнуудынхаа сургалт хөгжүүлэлтэд багагүй цаг хугацаа, бодит хөрөнгө оруултыг төлөвлөн ажилладаг.


 

Техникийн хяналт, судалгааны хэлтэс

Техник хяналт, судалгааны баг нь тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэлийг хянах, бүтээмжийг нэмэгдүүлэх болон аюулгүй зогсолтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зэрэг харилцагчдын хувьд нэн тэргүүнд тавигддаг асуудлуудыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт програмууд дээр суурилан шийдвэрлэх, зөвлөмж өгөх зорилготой ажилладаг.

Манай багийн мэргэжилтнүүд Комацу үйлдвэрийн олон улсын сертификаттай сургалтад тогтмол хамрагддаг бөгөөд компанийн болон салбарын түвшинд мэргэжлийн судалгаа зөвлөгөөг өгч ажиллах бүрэн боломжтой. Мөн техникийн асуудал гарсан тохиолдолд техникч, үйлдвэр хоорондын гүүр нь болж харилцаа холбоо тогтооход оршино.


 

Операторын сургалт

Техник нийлүүлэлтийг дагалдах үйлчилгээ, дэмжлэгийн нэг нь манай операторын сургалт юм. Бидний зүгээс харилцагч байгууллагын тоног төхөөрөмжийн парк, олборлож буй түүхий эд болон ажлын талбарын  бүтэц, онцлогт нийцүүлэн Комацу техник дээр ажиллах операторуудад тусгайлан сургалт орсноор тухайн байгууллагын ажилчидын мэргэжлийн ур чадварт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болдог.

Сургалтын үр дүн нь тухайн харилцагчийн ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөн, эрсдэлгүй ажиллах нөхцлөөр хангаж өгдөгөөрөө давуу талтай.




 


Техникийн сургалтууд

Манай техник сургалтын хөтөлбөрүүд нь өөрийн болон харилцагч байгууллагуудын техник засварын ажилтнуудад Трансвестийн нийлүүлдэг бүх төрлийн тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх арга барилыг олгох зорилгоор боловсруулагдсан.

Манай сургалтыг хүнд даацын техник тоног төхөөрөмжийн олон жилийн туршлагатай, үйлдвэрийн сургалтаар чадамжсан мэргэжлийн сургагч багш нар боловсруулж, онол дадлагын хосолсон хөтөлбөрт суурилан заадаг.


 
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

 Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх