Эд ангийн их засвар, сэргээн засварлалтыг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэдэг

Эд ангийн их засвар, сэргээн засварлалтыг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэдэг

Бид Улаанбаатар хот дах засвар үйлчилгээний төвөөрөө дамжуулан бүх төрлийн том оврын тоног төхөөрөмжийн голлох эд анги, агрегатын сэргээн засварлалтыг Монголдоо чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Манай мэргэшсэн техникийн ажилтнууд засварлагдаж гарсан эд анги бүрийн үйлдвэрийн стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах маш нарийн тогтолцоо бүхий Чанарын Үнэлгээний Удирдлага-д суурилсан чанарын баталгааг санал болгодог. Манай сэргээн засварлах төвийн үндсэн хэсгүүд нь:
  • ​Цахилгаан эргэлтэт эд ангиуд
  • Хөдөлгүүр, Захын дамжуулагч, Хүч дамжуулах эд анги
  • Тулгуур болон холбогч эд ангиуд
  • Гидр цилиндрүүд
Чанарын баталгаатай, бэлэн сэлбэг хэрэгслийг санал болгож харилцагчдынхаа үйл ажиллагааг дэмждэг

Чанарын баталгаатай, бэлэн сэлбэг хэрэгслийг санал болгож харилцагчдынхаа үйл ажиллагааг дэмждэг

Комацу үйлдвэрийн албан ёсны дистрибьютерийн хувьд бид машин хэрэглэгчдийнхээ ажлын өртөгийг бууруулж, бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах дээр байнга анхаарч ажилладаг. 
Бусад үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд

Бусад үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд

Трансвест нь Комацу үйлдвэрийн тоног төхөөрөмжийн борлуулалт болон дагалдах баталгаат засвар үйлчилгээг харилцагчидда санал болгохоос гадна хүнд даацын томоохон брэндүүд болох Caterpillar, Hitachi, Bucyrus, Liebherr, Hyundai гэх мэт үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн эд ангийн сэргээн засварлалтыг мөн чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэдэг. 

Цахилгаан эргэлтэт эд ангиуд

Трансвест Монголиа нь цахилгаан тоног төхөөрөмжийн голлох эд анги болох цахилгаан хүч дамжуулах эд ангийн сэргээн засварлалтыг бие даан хийж гүйцэтгэх мэргэшсэн баг болон бүрэн тоноглогдсон засварын хэсэгтэй. Цахилгаан эргэлтэт эд ангийн үзлэг оношлогоо, динамик тэнцвэржүүлэгч, цахилгаан хөтлөгч моторыг шинээр ороох, битүүмжит даралтаар нэвчүүлэх төхөөрөмж зэрэгт тулгуурлан чанарын баталгаат үйлчилгээг үзүүлдэг.   
 

Хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах эд ангиуд

Трансвест нь Комацу болон Камминс үйлдвэрийн хөдөлгүүрийн сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэдэг. Мөн бүх төрлийн хүч дамжуулах эд ангиуд болох хурдны хайрцаг, гидр редуктор, дугуйны цахилгаан мотор, диффренциал ба тэнхлэгүүд, захын зөөлөн тулгуур болон холбогч эд ангиудын их засварыг үйлдвэрийн стандартын дагуу хийдэг. 

Гидр эд ангиуд

Комацу нь гидр технологийн шийдэл болон чанараар дэлхийд тэргүүлдэг бөгөөд салбартаа анхдагч үйлдвэр билээ. Иймд манай Трансвестийн инженер техникийн баг нь үйлдвэрийн мэргэжлийн сургалтанд хамрагдан сертификат авсан мэргэжилтнүүдээс бүрддэг. Манайх бүх төрлийн гидр насос, мотор, цилиндр, хяналтын хавхлага, тоормос болон аккумляторын их засварыг үйлдвэрийн стандартын дагуу гүйцэтгэдэг.
  
 
ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК
Бидэнтэй холбоо барих

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!

Холбоо барих

ЦАХИМ ШУУДАН
Шинэ мэдээлэл хүлээн авах
Та бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл "Цахим хаяг"-аа бүртгүүлнэ үү!

Бүртгүүлэх