Дэвшилтэт технологи

Тоон баримтад суурилсан стратегийн шийдвэр гаргах боломжууд

KOMTRAX системийн тусламжтайгаар та өөрийн ажлын талбайн байршлаас үл хамааран бүх тоног төхөөрөмжийнхөө аждын гүйцэтгэлийн талаарх нэгдсэн мэдээлэл, өгөгдөлийг алсын зайнаас хянах эрхтэй болно. Тоног төхөөрөмжийн хүртээмж, бүтээмж, засвар үйлчилгээний шаардлагыг нэмэгдүүлэх зорилгоор бодит баримтад суурилсан, стратегийн бизнесийн шийдвэр гаргах боломжийг мөн олгодог. Энэхүү техникийн дэвшилтэт шийдэл нь Комацугийн зүгээс таны тоног төхөөрөмжид суурилагдсан нэгээхэн өгөгдөл бөгөөд ашиглалтын явцад нэмэлт төлбөргүй байдгаараа давуу талтай. Комацу компанийн санал болгож буй барилга угсралт, уул уурхай, замын ажилд ашиглах телематик шийдлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Зам барилгын KOMTRAX систем

Зам барилгын KOMTRAX систем

Комацу нь 2007 оноос эхлэн зам барилгын техникүүддээ KOMTRAX-ийг стандартчилжээ. Тоног төхөөрөмж, технологи нь хөгжихийн хэрээр KOMTRAX систем ч мөн адил улам боловсронгүй болсоор ирсэн.  Комацу нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд илүү сайн нийцсэн технологийг хөгжүүлэх зорилт тавин ажилласаар өдгөө бид уг системийн 5-р үеийн дэвшилтэд гүйцэтгэлийг ашиглаж байна.

Дэлгэрэнгүй