“ТМ УУХАЙ 2024” уул уурхайн салбарын шагайн харвааны нээлттэй тэмцээнд урьж байна.

February 18, 2024
Трансвест Монголиа ХХК–ийн зүгээс Комацу брэндийг Монголын зах зээлд таниулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага хамт олны хамтын ажиллагааг дэмжих,  мөн хүн төрөлхтөний Соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний уламжлалт наадгай шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Шагайн харваан нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.

Тэмцээн 2024 оны 2-р сарын 24 -ний Бямба гарагт зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд анхлан хандсан байдлаар эхний 12 багийг 2-р сарын 21-ний дотор бүртгэн баталгаажуулна. Тэмцээн зохион байгуулахтай холбоотой зардлыг Трансвест Монголиа ХХК бүрэн хариуцах болно.

Тэмцээнд шалгарч эхний 3 байранд орсон багууд болон цуваа харвааны эхний 5 байранд орсон харваачдыг шалгаруулан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар урамшуулна.

Тэмцээн болох газар: Нийслэлийн Ерөнхий Боловсролын 52-р сургууль

Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг П.Нэмэхбаяр-тай npurevpil@transwest.mn и-мэйл хаягаар болон 9990-9203 утсаар холбогдож авна уу.

Бүртгэлийн маягт татах