2 дахь Komatsu PC1250SP-8 экскаватороо хүлээлгэн өглөө

Долдугаар сар 20, 2018

2018 оны 07 сарын 19-ний өдөр "Трансвест Монголиа" ХХК "Цагаан-Уулын Магнит" ХХК-д хоёр дахь Комацу PC1250-8 загварын экскаваторыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 

"Цагаан-Уулын Магнит" ХХК-ийн удирдлага хэлэхдээ:

"2017 оны 05 дугаар сард одоогоос жилийн өмнө манай компани Комацу брэндийн албан ёсны дистрибьютер "Трансвест Монголиа" ХХК-аас анхны Комацу PC1250 загварын экскаваторыг авч байсан. Энэ машины найдвартай ажиллагаа, бүтээмж, сэлбэг, засварын найдвартай ар тал зэргийг бодолцож худалдан авалтаа хийж байсан маань маш зөв шийдвэр байсан. Тэр ч утгаараа бид хоёр дахь экскаватороо захиалж өнөөдөр ажилд гаргаж байгаадаа баяртай байна."

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан "Цагаан-Уулын Магнит" ХХК-ийн нийт уурхайчиддаа уулын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Бусад мэдээ