“ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН” хөтөлбөр

Долдугаар сар 30, 2019
Print Page

Трансвест Монголиа ХХК нь 2017 онд  "ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН" хөтөлбөрийг эхлүүлэн 2 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж анхны төгсөгчдөө 2019 оны 7-р сарын 5-ний өдөр хүлээн аваад байна.

Энэхүү хөтөлбөрт 4 оюутан "Хүнд машин механизм"-ын механик, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилд суурилсан онол, практик хосолсон сургалтаа төгсөж Сертификатаа гардан авснаар манай компанийн үндсэн ажилтан болон ажиллаж байна.

Техникийн сургагч багш нар болон зөвлөж тусалсан Засвар үйлчилгээний газрын хамт олон, амжилттай суралцаж төгссөн оюутнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

Бусад мэдээ