"Комацу үйлдвэр"-тэй танилцах аялал

Арван нэгдүгээр сар 20, 2019
Print Page

Трансвест Монголиа ХХК-иас жил бүр зохион байгуулдаг харилцагчдыг үйлдвэртэй танилцуулах аялал маань Япон улсад ирээд байна.

Аяллын багийнхан 👷‍♂️👷‍♂️👷‍♂️ маань эхний өдрөө эртний түүхт өв соёлын хот болох Киото хоттой танилцаж 🏯🏯🏯 Алтан сүмээр зочилсон бол өчигдөр Оsака хотод байрлалтай 🏭 Komatsu Osaka Plant үйлдвэртэй танилцлаа.

🏭 Komatsu Osaka үйлдвэр нь 1952 онд үүсэн байгуулагдсан үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нийт 2000 гаран ажилтантай, 540.000м2 талбай бүхий 12 хэсгээс бүрддэг экскаватор болон бульдозерийн 💪💪💪том үйлдвэр юм. Үйлдвэрийн зүгээс манай харилцагчдыг тусгайлан хүлээн авч шат дамжлага, гүйцэтгэлтэй нэг бүрчлэн танилцуулж санал бодлоо солилцон туршлагаасаа хуваалцаж, харилцан бэлэг дурсгалын зүйлс гардуулж биднийг Токио хотын зүг дараагийн үйлдвэртэй танилцах аялалд маань үдэн гаргаж өгсөн юм. 😊😊😊

Бусад мэдээ