Автономит тээвэрлэлтийн систем нь Комацу үйлдвэр болон Модулар Майнинг Системс Инк. компанийн хамтарсан дэвшилтэт шийдэл юм
Энэхүү технологи нь тоног төхөөрөмжүүдийг тээврийн хэрэгслийн хянагч, өндөр нарийвчлалтай глобал байршил тогтоох систем (GPS), саад бэрхшээлийг илрүүлэх систем, утасгүй сүлжээний системээр тоноглодог. Дараа нь тоног төхөөрөмжийн парк нь тогтоосон маршрутын дагуу ажиллах бөгөөд мөргөлдөхөөс сэргийлэх систем зэрэг үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах аргачлалуудыг ашигладаг.